Төрийн худалдан авах газрын даргаар олон жил ажилласан Х.Улам-Өрнөхийг “Нүүрсний хулгай”-н дараа шалгах уу
“Нүүрсний хулгайч” нарыг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалтай зэрэгцэн төрөөс мөнгө хулгайлсан байж болзошгүй албан тушаалтнуудын олон асуудал сөхөгдөж эхлээд байна.
Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааны газрыг энд дурдаж болно. Тус газар нь төрийн худалдан авалт, тендерийг зарлаж шалгаруулдаг байгууллага юм.
Харин энэхүү газрын даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх олон жил ажилласан.
Х.Улам-Өрнөхийг Худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалыг хашиж байхад авлига, албан тушаал, тендертэй холбоотой асуудлууд хөвөрдөг байсан бөгөөд АТГ-аас Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхөд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байсан. Гэтэл энэ мэдээлэл удалгүй намжсан. Харин Х.Улам-Өрнөх энэ оны аравдугаар сар /2022.10/-д өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа талаар мэдэгдээд олны өмнө тэр бүр гарч ирэхээ больсон юм.
Эх сурвалж: paparazzi.mn
URL: