Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн хэргээр хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн бол Х.Баттулга
Энэ үеэрээ тэрээр: ”Оффтейк гэрээтэй холбоотой дийлэнхи зөвлөмжүүд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед буюу түүнийг ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гарсан. Их сонирхолтой баримтууд байдаг юм байна лээ.
2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь Чингис Бондын мөнгөөр 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй далан бариад зогссон.
Дараа нь энэ төмөр зам дээр дахиж “Бодь Интернэйшнл” компанийг оруулж ирж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж, гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Тэгэхээр энэ хүн бол хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж би хувь хүний хувьд бодож байна. Гэхдээ би хэрэг мөрддөг хүн биш. ” гэв.
URL: