Хойд Солонгост жагсаал болжээ
Гуравдугаар сарын 4-ний өдөр Пхеньянг хотноо цэрэг болон энгийн иргэдийн хамтарсан өргөн хэмжээний жагсаал болсон байна. Хойд Солонгосчууд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мёнг Пакийн Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг илт буруутгасан бөгөөд Хойд Солонгосын тусгаар тогтнолд аюул заналхийлж буйг иргэддээ сануулж, үүний эсрэг бүх ард түмэн эх орноо хамгаалахаар тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. 2012.03.08 “KBS news”
URL: