Багш нар үндсэн ажлаа хийж чадахгүйд хүрээд байна, Л.Энх-Амгалан сайдаа

10ea21f32d05d5ed7834b019802206b0dДунд сургуулийн багш нар хичээлээ зааж чадахгүйд хүрээд байна. Нэг үгээр бол толгой дараалсан бичиг цаасны ажилд даруулаад юун хичээл заах мантай сууна. Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэдэг шиг салбар яамнаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу элдэв семинар, сургалт, спорт арга хэмжээг багш нар хийж, харин хүүхдүүд хичээлээ ойлгохгүйд хүрч, золиос болон үлдэж байна.
           Багшийн ажил тийм амар хөдөлмөр биш. Нэг анги дунджаар 40-45 сурагчтай байдаг. Тиймээс багш нал заах хичээлээ бэлдээд олон шөнө нойргүй хонодог нь нууц биш. Гэтэл үүн дээр нэмээд цахим сургалт, элдэв бичиг цаасны ажил хийлгэдэг болжээ.  Энэ тухай багш нар “Тийм ч судалгаа, ийм ч төлөвлөгөө, тайлан. Харахад хүүхдийн төлөө нэртэй нэг их олон цаас. Хөрсөн дээрээ очоод ажиллах ямар ч цаг хугацаа, орон зай алга. Амралтын өдөр хэдэхэд болдгийг ч мартаад үүрийн таван жингээс үдшийн бүрий тасартал, өөрийн үр хүүхэдгүй юм шиг л хөдөлмөрлөж байна. Шагнал нь миний гэр бүл надаас холдож байна, сургаад хөгжүүлэх гэсэн шавь нар нь хоцрогдож дууслаа” хэмээн үзэл бодлоо илэрхийлээд буй.
хүүхдүүд хичээлээ ойлгохгүйд хүрч, золиос болон үлдэж байна.
             Цахим сургалтаар багшийг хөгжүүлнэ гэдэг нь тийм ч амжилт өгчихөөр санаа биш бололтой .Харин суурь мэдлэг нь маш сайн, онц сурдаг,манлайлагч сурагчид “Багш мэргэжлийг” сонгодог болгох талаас нь ажил зохион байгуулбал илүү үр дүн гарах болов уу. Мөн сурагч болон багшийг ойр дотно, уялдаа холбоотой байх боломж, цаг хугацааг бичиг цаасны ажил хулгайлчихжээ.  Үүнээс гадна сурагчид хичээлээ ойлгохоо чадахгүй, багш нар хичээлээ бүрэн дүүрэн зааж чадахгүй байхад цахим сургалтаар хөгжинө гэж байх уу. Галуу хараад хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр олон улсын жишиг ярьж, цахим сургалтыг сайжруулахаар зүтгэж байх зуурт хэдэн мянган хүүхэд хичээлээсээ хоцрогдож буйг гадарлах аргагүй.
Багш нар хичээл заахаас илүү бичиг цаасны ажилдаа дарагдаад толгой өндийх завгүй боллоо. Багш нар сурагчидтай ажиллахаас илүүтэй элдэв төлөвлөгөө, тайлангаа долоо, долоо хоногоор өгөх үүрэг даалгавраа биелүүлэх гээд ухаан жолоогүй л зүтгэх болж. Ёстой чиг өдөр шөнөгүй суугаад ч барагддаггүй их бичиг, цаасны ажил тэдний өмнө бий. Үндсэндээ хичээл заах биш аль нэгэн даргын нарийн бичиг шиг л ажиллаж байна гэхэд хэтийдэхгүй болов уу. Цаашлаад, хичээлээ ч зааж амжихгүй байхад сурагчдадаа өгөх давтлага, амралтын өдрөөр гэр бүлдээ  зарцуулах цагийн тухай бодоод ч хэрэггүй гэмээр. Ёстой чиг холын мөрөөдөл.
хэдэн мянган хүүхэд хичээлээсээ хоцрогдож буйг гадарлах аргагүй
            Захирал нь засагтайгаа, засаг нь боловсролын яамтайгаа нийлээд “Үүнийг багш нараар хийлгэнэ” гээд нэгэнт шийдвэр гарснаас хойш багш нар гэртээ ч орох завгүй явна гэхэд буруудахгүй. Уг нь багш нар хичээлээ зааж, бичиг цаасных нь ажлыг сургуулийн удирдах албан тушаалтнууд хийвэл яасан юм бэ. Тэртэй тэргүй багш нар журнал хөтлөх, дүн гаргах гээд хангалттай бичиг цаасны ажил хийдэг. Үүнээс гадна элдэв янзын сургалтад “Цахимаар суу” хэмээн шаарддаг байна. Сурагчдадаа цаг гаргаж чадахгүй багшид энэ нь дарамт болж хичээлийн цагтай нь давхацдаг аж. Энэ олон бичиг цаасны ажлаас болж багш нар хичээлээ чанартай зааж чадахгүйд хүрээд байна.багш нар хичээлийнхээ хажуугаар, амралтын өдрүүдээр цаг наргүй бичиг цаастай зууралдаж, ахуй амьдралдаа ч цаг гаргаж чадахааргүй боллоо. Тиймээс багш нараар багшийнх нь ажлыг хийлгэе,  Л.Энх-Амгалан сайдаа!!!
https://ergelt.mn/news/44/single/28160

URL: