“Эрдэнэс Тавантолгой” компани ажилчдаа жагсаалд явуулаагүй болохоо мэдэгдэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн зарим удирдлагуудын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарт энэ сарын 4-5-ны өдрүүдэд ажиллаж байгаа аж.
Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн өнөөдрийн жагсаал цуглаантай холбоотойгоор компанийн ажилтнуудыг ажлын цагаасаа эрт тарах утгатай буруу ташаа мэдээлэл агуулсан мэйлийг ажилтнуудын албан мэйл хаягаар дур мэдэн илгээж ташаа ойлголт төрүүлсэн гэж “Эрдэнэс Тавантолгой “ХК мэдэгдлээ.
“Эрдэнэс Тавантолгой “ХК-ийн ажилтнууд одоогоор ажлын байрандаа хэвийн ажиллаж байгаа гэв.
URL: