МОНГОЛ-ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН АРАВДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын ЦогЖавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийлээ.
Мөн тус айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан уулзалтад оролцсон бөгөөд Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Ш.Накатани, Япон, Монголын эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай нар хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаанд онцгой анхаарахаа илэрхийллээ.
Нью прогресс групп нь Монгол-Японы хувийн хэвшлийн аравдугаар зөвлөлдөх уулзалтад Монгол улсын хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл болж оролцсон бөгөөд үндэсний мал, аж ахуйн салбарыг хөгжүүлэх замаар Япон улсад чанартай мах экспорт хийх боломжийг нээлээ.
Энэхүү санамж бичигт Монгол улс талаас “Нью прогресс групп”-ийн Ерөнхийлөгч С.Балжинням, “Сэнтрал Экспресс Лайн” компанийн Ерөнхийлөгч Д.Отгонбаатар, Япон улсын хувийн хэвшлийн байгууллагааас “Органикс” компанийн Ерөнхийлөгч Такаши Ямагучи, “Гурумэн Курушин”компанийн ерөнхийлөгч Тамоцу Курита нар 4 талтхамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа.
URL: