Саул Канело: Месси намайг өөртэй нь битгий уулзуулаасай гэж бурханд залбирах хэрэгтэй, Тэр Мексикийг хүндлэх ёстой
Бямба гарагт ДАШТ-ий C хэсгийн хоёр дахь ээлжийн тоглолтод Аргентины шигшээ баг Мексикийн шигшээ багийг 2:0 харьцаатай хожсон билээ.
Эхний гоолыг дэлхийн хөл бөмбөгийн од Лионел Месси өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан юм. Тоглолтын дараа хувцас солих өрөөний шалан дээр хэвтэж байсан Мексикийн тоглогчийн өмсгөлийг Месси өшиглөж байгааг харуулсан дүрс бичлэг сошиал орчинд таржээ.
Месси санаатай өшиглөөгүй, өмсгөл хөлд нь тээглэснээс ийм үйлдэл гаргасныг тодорхой харж болохоор байв.
Гэвч энэ үйлдэл Мексикийн зарим иргэдийг бухимдуулсан байна.
Тухайлбал тус улсын алдартай боксчин Саул “Канело” Алварез сошиал хуудсаараа дамжуулан Мессид хатуу анхааруулга өгчээ.
“Манай төрийн далбаатай өмсгөлөөр Месси шал арчиж байгааг та нар харав уу? Тэр намайг өөртэй нь битгий уулзуулаасай гэж бурханд залбирах хэрэгтэй. Би Аргентиныг хүндэлдэг шиг тэр ч бас Мексикийг хүндлэх ёстой. Би энэ улсыг бүхэлд нь хэлээгүй байна. Зөвхөн Мессигийн хийсэн зүйлийн талаар ярьж байна” гэж тэр бичсэн байна.
URL: