Сарьсан багваахайд хүнд халдварладаг таван шинэ төрлийн вирус илэрчээ
Хятад, Австралийн эрдэмтдийн баг сарьсан багваахайд хүнд халдварлах чадвартай таван шинэ төрлийн вирус илрүүлжээ.
Эдгээрийн нэг төрөл нь COVID-19 коронавирустэй их ойролцоо аж. Генийн шинэ хослолоос үүссэн коронавирус нь 2003 болон 2019 онуудад цар тахал дэгдээсэн SARS-CoV-2, SARS-CoV вирустэй холбоотой гэж судалгаанд онцолжээ. Эрдэмтэд 2015-2019 оны хооронд Хятадын Юннань мужид 149 сарьсан багваахайгаас сорьц авчээ. Сарьсан багваахайнууд нэгэн зэрэг хэд хэдэн төрлийн вирус тээх чадвартай аж. Өөрөөр хэлбэл Хятад улсад коронавирустэй ижил төстэй вирус сарьсан багваахайн биед оршиж байгаа нь аюул учруулсан хэвээр байна гэж вирус судлаач Эдди Холмс сэрэмжлүүлжээ.
URL: