Согтуурсан үедээ “Сайдын хүү байна” хэмээн хашхирч, хоёр автомашин мөргөжээ

3dee10ff690eca178bf82298f1c5d21aОлон нийтийн газар согтуурсан үедээ  “Би сайдын хүүхэд шүү” хэмээн хашхирсан бичлэгт олон нийтийн сүлжээнд үлдсэн байдаг. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө уг дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн хотхоны зогсоолоос “Mercedes-Benz” маркийн автомашины жолооч 34 настай иргэн Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа “Toyota Рrius-20”, “LEXUS 250” маркийн автомашиныг мөргөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Иймд зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг явуулж байна. Харин хотхон дотор чанга дуугаар орилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай гомдол ирээгүй” гэв.


URL: