Ч.Хүрэлбаатар: Б.Энхбаяр 2.8 тэрбум долларын зээл мөрөөдсөндөө намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж эхэллээ

hurelbaatarnmggemtЭдийн засгийн хөгжлийн сайд  Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээлэлд хариу няцаалт өгчээ.

Тэрбээр энэ талаар “УИХ-ын гишүүн Б.Энхбаярын удаа дараагийн гүтгэлэгт хариу өгье. Том тоо хэлж, сүртэй ярих нь  попчдын үндсэн арга.  Намайг Сангийн сайд байхдаа 439.6 сая ам.долларын 7 төсөл Увс аймагт хэрэгжүүлж, монголын ард түмэн энэ өрийг төлж байгаа гэж попорчээ. Б.Энхбаяр намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж эхэлсэн тул хуулийн байгууллагад хандахаар энэ 7 төслийг нэгбүрчлэн тодрууллаа. Энэ 7 төслөөс 5 төсөл нь УИХ-аар батлагджээ. Батлагдаагүй 2 төслийн өртөг нь $303 сая доллар. За ингээд төсөл бүрээр тайлбар өгье.

1. Тогтвортой аялал жуулчлал-2 /Зээл $30.0 сая/ Надтай хамаагүй, намайг Сангийн сайдын ажлаа өгснөөс жил гаруйн дараа буюу 2022 оны 3-р сард ЗГ-аар орсон боловч УИХ дэмжээгүй төсөл. Увс-$0

2. Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл /2018-2022 он, $3.5 сая тусламж/: Төв аймгийн Борнуур сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Увс аймгийн Улаангомд хэрэгжсэн.  Зээл биш тусламж.

3. “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл” /2020-2026, Зээл-40.0 сая ам. доллар, тусламж-2 сая ам.доллар/: 10 аймагт буюу Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод аймгуудад хэрэгжинэ. Үүнээс Увс, Улаангомын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн 50 га газрын усжуулалтын системийг шинэчлэх, сэргээн засах, талбайн техникээр хангахад нийт 469.0 мянган ам.доллар зарцуулагдана. Увс-$0.5 сая

4. Боомтын шинэчлэл (2017-2023, Зээл-27.0 сая ам.доллар): Сүхбаатар аймгийн Бичигт, Увс аймгийн Боршоо боомтуудыг шинэчлэх, Гаалийн ерөнхий газарт гаалийн хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх, чадавх бэхжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс Увсын Боршоо боомтод 7.1 сая ам.долларын санхүүжилтээр нийт 22 барилга угсралтын ажил, авто зам, гадна инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж, боомтын хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлэх ажил хийгдсэн, удахгүй ашиглалтанд орно. Увс-$7.2 сая. Боомтын шинэчлэл

5. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл /2021-2023, Тусламж-3.0 сая ам.доллар/: Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, Улаанбаатар хотын Налайх, Сонгинохайрхан дүүргүүдэд хэрэгжих бөгөөд үүнээс Увс аймгийн Улаангом сумын Түр хамгаалах байрны засварын ажлыг 71.2 мянган ам.долларын тусламжийн санхүүжилтээр хийхээр төлөвлөж гэрээ байгуулан ажиллаж байгуулан ажиллаж байна. Зээл биш тусламж.

6. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл /2019-2023, Зээл-40.0 сая ам.доллар, тусламж-20.6 сая ам.доллар/: 6 аймагт буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Увс, Хөвсгөл аймаг хамрагдах байсан ч Увс аймагт салхины цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн боловч салхины хэмжилт судалгаагаар үр ашиггүй гарсан тул хэрэгжээгүй. Увс-$0.

7. Аймаг, сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр-1 үе шат (Зээл-$ 93.0 сая, тусламж-$ 38.5 сая) БХБЯ, ХААХҮЯ-аас  14 аймгийн 49 суманд хэрэгжүүлэхээр ярьж байгаа төсөл гэнэ. Засгийн газар, УИХ-ын аль ч түвшинд хэлэлцүүлээгүй, батлагдаагүй, эхлээгүй төсөл. Увс-$0

Бодит байдал ийм л байна. Эдгээр зээл, тусламжаас 8 сая доллар нь Увсад хэрэгжээд явж байна. Попорч болно, тоо мэддэггүй байж болно, 2.8 тэрбум долларын зээл болох ЛРТ төслийг мөрөөдөж болно оо болно. Гүтгэж, доромжлоод хол явдаггүй, худлаа ярьж, хүн төөрөгдүүлээд улстөрч болдоггүй гэдгийг Б.Энхбаярт хэлье” гэжээ.

http://hardnews.mn/37917/


URL: