Сэрэмжлүүлэг: Нийт нутгаар шөнөдөө -40, өдөртөө -34 градус хүрч цочир хүйтэрнэ
Нийт нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө 40 градус, өдөртөө 29-34 градус хүрч хүйтэрнэ. Улаанбаатар хотод шөнөдөө 39-41 градус, өдөртөө 32-34 градус хүрч, эрс хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
Тодруулбал, ХХААХҮЯ-аас эрчим хүч, дулаан хангамж, зам тээвэр, хөдөө аж ахуй, сургууль, боловсролын байгууллагын үйл ажиллагааг явуулахад ноцтой хүндрэл учирч болзошгүй тул шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг холбогдох албанынханд үүрэг болголоо.
URL: