“Катар-2022” хөл бөмбөгийн ДАШТ эхэллээ

637acaad48ae2БЭЭЖИН. /Xinhua/. Катар Улсад зохион байгуулж буй 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ нээлтийн ёслол ням гаргийн орой боллоо. Ийнхүү энэ оны хөл бөмбөгийн гол тэмцээн албан ёсоор эхэллээ.

“Катар-2022” тэмцээн 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн ДАШТ нь Ойрхи Дорнодод зохион байгуулагдаж буй анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.

ДАШТ-ий тоглолтууд Катарын таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд болно. Тив тивийн төлөөлөл болсон шилдэг 32 баг уламжлал ёсоор дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Сонирхуулахад, энэ удаагийн тэмцээн нь шувтаргын шатанд 32 баг тунан үлдэж буй сүүлийн ДАШТ болж байгаа бөгөөд 2026 оноос аваргын цомын төлөө 48 баг өөр хоорондоо өрсөлдөх ажээ.

Катарын Эль-Хор хотын “Эль-Байт” цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын үеэр бүжигчид үзүүлбэр үзүүлж буй нь

 

Дэлхийн аварга шалгаруулах өмнөх тэмцээнүүдийн бэлгэ тэмдгүүдийг нээлтийн ёслолын үеэр үзүүлж буй нь

 

Дэлхийн аварга шалгаруулах өмнөх тэмцээнүүдийн бэлгэ тэмдгүүдийг нээлтийн ёслолын үеэр үзүүлж буй нь

 

Олон улсын хөл бөмбөгийн холбооны тэргүүн Жианни Инфантино нээлтийн ёслолын дараа үг хэлж буй нь

 

Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах нээлтийн ёслолд оролцож буй нь

 

“Катар-2022″ ДАШТ-ий бэлгэ тэмдэг Лаиб 

 

“Катар-2022″ ДАШТ-ий бэлгэ тэмдэг Лаиб 

 

2022 оны ДАШТ зохион байгуулагч орон Катар болон Эквадорын шигшээ багуудын тоглолтоор эхэлж, Эквадорын баг 2-0 онооны харьцаагаар ялжээ.

https://montsame.mn/mn/read/308376


URL: