СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шөнө унтаж, амарч байсан иргэдийн гэрт үл таних этгээд орж ирээд, сууж байжээ

download

Шөнийн цагаар бусдын гэрт нууцаар нэвтэрч, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан хэрэг өнгөрөгч Бямба гараг /2022.11.12/-т Улаанбаатар хотын нэгэн хороололд гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны орон сууцны хороололд оршин суух иргэн A-ын гэр бүлийг унтаж, амарч байх хугацаанд гэрт нь үл таних этгээд орж, ирээд сууж байжээ. Үүнийг том өрөөнд нь чимээ гарах дуунаар гэрийн эзэн мэдэж, шалгатал тухайн хороололд өмнө нь харж байсан, зүс таних этгээд гэрт нь сууж байсан байна.

Тиймээс тухайн иргэнийг ямар зорилгоор гэрт нь нэвтэрснийг айлын эзэн тодруулахад “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хаалга андуурч орсон” хэмээн тайлбарласан байна.

Тэгвэл иргэдийг унтаж амарч байхад нь хаалга, цоожны бүрэн бүтэн бус байдлыг ашиглан энэ мэтээр нэвтэрч хулгай хийх тохиолдол бүртгэгддэг байна. Тиймээс иргэдийг шөнө оройн цагаар унтаж, амрахдаа хаалга үүдээ түгжиж, аюулгүй байдлаа сайтар хангаж байх шаардлагатай гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.

https://isee.mn/


URL: