Өсвөр насны хүүхдүүд нүцгэн зураг, эротик бичлэгээ томчуудад зарж, цахимаар танилцан биеэ үнэлэх явдал гаарчээ
Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ийн сэтгүүлчид өсвөр насны хүүхдүүд нэгнээ садар самуунд уруу татах, бусдадаа сурталчлах, нүцгэн биеэ гайхуулах, бүр биеэ үнэлж буй ноцтой асуудлуудыг баримттайгаар уншигч таны өмнө дэлгэж байна.
Бид өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хэрхэн зүй зохистой байлгах вэ, дэлгэцийн хамаарлаас хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл бэлтгэх явцдаа Монгол Улсад өсвөр насны хүүхэд, багачууд дундах бэлгийн хүчирхийлэл, дарамт, бусдыгаа садар самуунд уруу татах, зохион байгуулалттай бэлгийн мөлжлөг үйлдэгдэж байж болзошгүй “ДОНТОЙ ОХИД”, “ДОНТОЙ ӨСВӨР НАСНЫХАН”, “САДАРЛАХ БОЛ АРИУН ЯВДАЛ”, “САНХҮҮ ӨГНӨ, АВНА” тэргүүтэй хаалттай группүүдэд төлбөр төлөн нэгдсэн юм.
10-16 насны гэж бүртгүүлсэн, элдэв ёс бус зураг, бичлэгээ илгээсэн хамгийн багадаа 20, түүнээс дээш, бүр 120 хүүхэдтэй хаалттай групп чатуудад:
Gerlee нэртэй хэрэглэгч “Халуухан дүрс дуудлага хийе, тайчиж үзүүлнэ” гэсэн чатанд Хүйтэн нэртэй хэрэглэгч “Хийе л дээ, чатаар халуухан дүрс дуудлага хийе. Нүцгэн зургийг чинь харья, Ийм зургаа явуулчих” гэсэн хариутай хамт нүцгэн эмэгтэйн бичлэгийг явуулжээ.
Мөн Gerlee нэртэй хэрэглэгч “Найдвартай дүрст дуудлага хийе, тайчна” гэсэн чатны доор “Энд тайчаад үзүүлчих ээ. Бид чамд зориулж дундын данс үүсгэе, нийтээрээ чиний гоо сайхныг даган баясмаар л байна шүү дээ, хэд вэ” гэсэн хариу явуулжээ.
Uugnaa нэртэй хэрэглэгч грүпп чатанд бэлгийн харилцаанд орж байгаа хүмүүсийн дүрс бичлэгийг явуулахаас гадна “Б..вныхоо хоёр зургийг ч..цан байна. Хүүхдүүд хэр их байна, бэлгийн боловсролоо нэмэгдүүлэх үү. Тэр тухай ах эгч нь халаач, яавал ш..лцаж байгаа хүүхэндээ илүү таашаал өгөх вэ” зэргээр чат явуулжээ.
Egirl Dlgn:Охин хайж байна 12-13 насных байвал зүгээр
Od Od болон Enkhuush Enkuush:Байна
Egirl Dlgn:Донтой дүү хайж байна, эмэгтэй -14 +13, эсвэл донтой аниатай болъё
Enzo Shy:Донтой ахтай болох донтой хөөрхөн дүү охин байна уу
Chinguun Tuguldur:Байна
Chinguun Tuguldur:”Яг одоо донтой группт оруулах агаа байна уу”
гэх мэт уншихад ч сэртхиймээр, сэтгэл түгшиж, балмагдмаар харилцан ярианууд үргэлжилнэ. Ингээд зогсохгүй хөх, бөгс битгий хэл хөл, гар, шүд нь ч гүйцэд ургаж амжаагүй нялх үрсийн эв хавгүй голдуу элдэв эротик бичлэг толгой дараалан “шидэгдэж”, уг бичлэгүүдээ өгснийхөө төлөөсөнд 10-30 мянган төгрөг авна. Өсвөр насны хүүхдүүд тухайн үедээ мөнгө авах гэж ийн бичлэгээ өгч байгаа ч тун удалгүй “Бичлэгийг чинь ангийнхан, сургуулийнхан, гэр бүлийнхэнд чинь үзүүлнэ. Цацуулахгүй гэвэл төдөн төгрөг өг. Эсвэл надтай тэнд төдөн цагт уулз, унт” гэх мэт цахим орчинд хүүхэд болж дүрээ хувиргасан насанд хүрэгчдийн дарамтад ордог байна. Үүний жишээ болгож бид үл таних этгээдтэй цахимаар танилцаж, хохирогч болсон 13 настай Э-тэй ярилцлаа.
ХОХИРОГЧ 13 НАСТАЙ Э: Миний нүцгэн зураг, бичлэгийг авсныхаа дараа өөртэйгөө унтахыг шаардсанаас нь болж, би амиа хорлох төлөвлөгөө гаргаж байсан
-Фэйсбүүкийн хаалттай группт анх хэрхэн нэгдсэн бэ. Энэхүү хаалттай группт нэгдэхэд тодорхой хэмжээний төлбөр төлдөг юм байна шүү дээ?
-Би одоо 13 настай. Нэг орой фэйсбүүкээ сонирхон үзэж байтал “12-оос 14 насны охидыг сонирхолтой группт элсүүлнэ. Төлбөр таван мянган төгрөг” гэх зар таарсан. Тэгээд мөнгө байхгүй байсан тул төлбөрөө нэгжээр төлж, тэр группт орсон.
-Анх группт ороход нь л садар самуун болоод зүй бус зүйлс, зураг, бичлэг байсан уу. Эсвэл арай өөр сонирхолтой, дуртай зүйлсээ ярилцдаг охидын групп байв уу?
-Би анх орохдоо дуртай зүйлсээ ярилцаж, сонирхолтой зүйлс хуваалцдаг охидын групп гэж бодсон. Гэтэл ороод хартал эсрэгээрээ байсан. Нүд халтирам шалдан, нүцгэн охид, хөвгүүдийн зураг, дүрс бичлэг байсан. Эхэн үедээ жигшиж байсан ч бага багаар дасаж, зарим үед чат бичиж эхэлсэн. Гэхдээ би тус группт өөрийн нүцгэн зураг, дүрс бичлэгийг байршуулаагүй.
-Тэгээд яагаад чамайг нүцгэн зураг, дүрс бичлэгээр чинь айлгаж, сүрдүүлэх болсон юм бэ?
-Намайг 12-14 насны охидын групп хаяг, чатад нэг саруй болсны дараа тус групп хаягт байнга идэвхтэй байдаг “Аагий аагий” гэх нүүр хуудаснаас над руу чат бичиж эхэлсэн. Би ч хариу өгснөөр бид танилцаж, харилцах болсон. Танилцсан хүн маань надад 40 гаруй настай гэдгээ хэлэхэд айдас төрөхөөсөө илүү “Уулзахгүй юм чинь чатны найз л байя” гэж бодсон. Гэтэл тэр хүн надаас удалгүй “Ахдаа нүцгэн зургаа өгчих. Чиний царайг хармаар байна. Чи их хөөрхөн байх аа. Чамайг өхөөрдөм охин гэдгийг би мэдэж байгаа шүү. Дүрс чатаар ярилцъя. Би чамайг харахыг хүсэж байна” гэх зэргээр ятгаж эхэлсэн. Би тэр хүнд итгэж байсан болохоор нүцгэн зургаа чатаар өгчихсөн юм. Гэтэл энэ байдал өдөр ирэх тусам хэцүү болж, тэр хүн “Чиний нүцгэн зураг, бичлэгийг олон нийтэд цацна. Найзууд болон аав, ээжид чинь хэлнэ” гэх зэргээр намайг дарамталж байсан. Үнэхээр хэцүү байсан. Түүнээс болж би байнга хар дарж зүүдэлдэг болсон. Энд тэнд явахад хэн нэгэн дагаад байгаа ч юм шиг санагддаг болсон. Бүр утсаа нээж харна гэхээс айдас төрдөг болж, өөртөө их харамссан.
- Тэр хүний ингэж дарамтлах гол зорилго нь юу байсан юм бол. Чамаас яг юу шаардаж байсан бэ?
-Тэр хүн “Намайг ахтайгаа ганцхан удаа унт. Тэгээд л бүх зураг, бичлэгийг чинь устгана” гэж хэлсэн. Би яах учраа мэдэхгүй байсан. Аав, ээжид хэлэхээс айж байсан болохоор тэр хүний хэлснийг зөвшөөрчихдөг ч юм бил үү гэж олон удаа бодсон. Тэгээд тэр хүнийг фэйсбүүкт оруулчих вий гэж айхдаа гуйж, аргадаж, аав, ээжийнхээ тухай зарим хувийн мэдээллийг нь хүртэл өгсөн. Яагаад гэхээр “Аав, ээждээ энэ тухай хэлбэл, цагдаад мэдэгдвэл, чамаас өөр хүн надтай холбогдвол бичлэгийг шууд цацна” гэж олон удаа, бараг холбогдох бүрдээ сүрдүүлж байсан. Бас гадаадын элдэв ёс бус бичлэг, зураг над руу их явуулдаг байсан. Тийм болохоор би ууртай болж, гэрийнхэнтэйгээ ойлголцож чадахгүйд хүрч, улам л зожиг болсон. Тэр хүний ийм дарамтаас болж, амиа хорлох тухай хэд хэдэн удаа бодож, төлөвлөж хүртэл үзсэн. Нэг орой би санаандгүй утсаа орон дээрээ орхиод ариун цэврийн өрөө орсон юм. Эргээд иртэл ээж утсанд ирсэн чатыг уншаад, бүгдийг мэдсэн байсан. “Намайг загнах болов уу” гэж бодтол харин ч эсрэгээрээ ээж надтай тайван ярилцаж, ойлголцоод, бид цагдаад мэдэгдсэн.
-Одоо чамд элдэв дарамт ирэхээ больсон уу. Нөгөө групп чатууддаа дахиж ороогүй биз дээ?
-Больсон, гэхдээ л тэр айдас одоо хүртэл намайг тайван байлгадаггүй. Хэзээ нэг өдөр хэн нэгэн нь миний зургийг олон нийтийн сүлжээнд гаргаад тавьчих вий гэж бодогдож, байнга шалгадаг. Ер нь л байнгын айдастай байсаар бараг жил болж байна. Тэр групп чатуудад дахиж ороогүй, орохыг ч хүсэхгүй байна. Тэнд хөвгүүд бэлэг эрхтнийхээ зургийг дараад байнга шахуу явуулдаг, охид нүцгэн болоод бусад зургаа оруулдаг. Бас бусад хүүхдүүдтэй бэлгийн харилцаанд орж буй бичлэгээ ч мөн явуулдаг. Ер нь тийм чат группт орохгүй байсан нь дээр.
13-хан настай, цахим бэлгийн дарамтны хохирогч Э-ийн дээрх яриа цахим хуудсаар танилцсан үл таних этгээдүүд өсвөр насны охидын нүцгэн зураг, ёс бус бичлэгийг ятган, үнэмшүүлэх замаар олж аваад, түүгээрээ далимдуулан дарамталдагийн ганцхан жишээ юм.
ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГЧДЭД НОГДУУЛАХ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ШААРДЛАГА ЗАЙЛШГҮЙ ТУЛГАРЧ БАЙНА
Бид энэ төрлийн гэмт хэрэгтэй манай улс хэрхэн тэмцдэг, гэмт этгээдэд хуулийн ямар хариуцлага ногдуулдаг талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодруулсан юм. НЦГ-ын мөрдөн байцаах хэлтсийн Гэр бүл, хүүхэд хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа П.БОЛОРМАА “Өсвөр насны хүүхдүүд цахим орчинд хуурамч фэйсбүүк хаяг нээж, бусадтай танилцаж, улмаар гэмт хэргийн золиос болох тохиолдол өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдэж байна. Энэ оны эхний арван сарын байдлаар 49 хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч болоод байна. Цахим гэмт хэрэг үйлдэгчдэд ногдуулах хуулийн хариуцлагыг чангатгах шаардлага зайлшгүй тулгарч байна” гэв.
Хуульч Л.БАТМӨНХ “Эрүүгийн тусгай ангийн 16.8-т бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, сурталчлахыг хориглоно” гэсэн байдаг. Сүүлийн үед дунд сургуулийн насны хүүхдүүд цахим буюу фэйсбүүкт ихэнх цагаа өнгөрүүлж байна. Энэ нь цахим гэмт хэрэг үйлдэгчдэд өгөөш болж, бага насны охид, хөвгүүдийг уруу татаж, садар самууныг сурталчлах, эдийн засгийн хохирогч болгох явдал ихэссэн. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчдын тоо өдөр ирэх тусам олон болж байгааг хууль, эрхзүйн зөвлөгөө, тусламж хүсэж байгаагаар нь дүгнэж болно” гэлээ.
Өмгөөлөгч Ч.ГАНТУЯА “Хүүхдийг оролцуулаад эсвэл хүүхэд садар самууныг сурталчилсан байх юм бол хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хуульд “Зургаан сараас нэг жил, эсвэл нэгээс таван жилийн хорих ял болон мөнгөн дүнгээр торгох зэрэг шийтгэл хүлээнэ” гэж заасан байдаг.
Өдөр, шөнөгүй, нойр хоолгүй шахам мөнгөний төлөө зүтгэж, хүүхдүүдтэйгээ ярилцах ч завгүй ажиллаж, “Дулаан гэртээ, идэх хоолтой үлдээсэн дээ” хэмээн сэтгэл амар байх хойгуур чинь бэлгийн гаж донтой цахим гэмт хэрэгтнүүд алдрай бяцхан үрсийн чинь гэнэн итгэмтгий, сониуч занг ашиглан гэрт нь цахимаар дарамталж, гэмт хэргийн золиос болгон дарамталж байгаа юм биш биз…
Үргэлжлэл бий.
Ergelt.mn
URL: