“FLORAISON” HIGH FASHION SHOW хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

315110837_1094455147919689_8712179137114278569_nМонголын хувцас загварын урлагийг дотоод болон гадаадад сурталчлан таниулах, дизайнер, загвар өмсөгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үнэлэмжийг өсгөх, тэдгээрийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсад гарган эдийн засгын эргэлтэнд оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн  “FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 арга хэмжээ нь энэ сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баяр, бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа бөгөөд Монголын хувцас загварын салбарын шилдэг дизайнерууд , үндэсний үйлдвэрлэгчид, бүхий л топ модель, үе үеийн тэргүүн миссүүд оролцож байгаагаараа онцлог юм.

Тус арга хэмжээнд төр засаг, бизнес, урлаг соёлын төлөөлөл, элчин сайдууд, олон улсын байгууллагын удирдлагууд зэрэг нэр хүндтэй эрхэмүүд зочноор оролцдог бөгөөд вип тасалбар нь 250$ -оор худалдаалагдана.

Хувцас загварын гайхалтай бүтээлүүд энэ үдэш тайзнаа амилах бөгөөд улаан хивсний ёслол,олон сонирхолтой энтертайнмент хөтөлбөр таны сэтгэлийг баясгах болно.

 “FLORAISON” HIGH FASHION SHOW” 2022 оны 11 дүгээр сарын 26-ны 18:00 цагт Corporate Convention Center-т болно.

 “FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 арга хэмжээний

Ерөнхий зохион байгуулагч:

Princess Fashion Mongolia & Event Masters

Дэмжигч:

Соёлын Яам

Хамтран зохион байгуулагч:

Miss Mongolia association & Монголын маркетинг менежментийн хүрээлэн

PIAA Studio & Top Masters Shijir association

Platinum sponsor:

“ASSILIN”  BRAND

Silver sponsor:

“RIO” BRAND

Дэмжигч:

MICHELLEMK.LLC & “MOGOL” Cashmere & “AQUA SE” BRAND

315107820_673131407788871_6873023431637342736_n

315084709_1095908857792063_1887679144105103845_n

314994201_838646980782219_5154348631578599736_n

314460560_463795552310072_921586833072703040_n


URL: