Ч.Мөнхбаяр болон түүний өмгөөлөгчдийн гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчдийн хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцжээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх есдүгээр сарын 20, 21-ний өдөр хуралдаж, Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Дээд шүүх Ч.Мөнхбаяр болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар түүнд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээр болжээ.
URL: