ЦЕГ: 12-р ангийн 2 сурагч сургуульдаа ГАЗ цацсанаас 37 хүн эмнэлэгт хүргэгдээд байна

PVuAKJQL8sJSZgsBd0lmДархан хот дахь ”Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт хурц үнэртэй хий цацагдаж, багш, сурагчид, сургуулийн ажилтнууд эмнэлэгт хүргэгдсэн талаар өмнө мэдээлсэн.  Урьдчилсан байдлаар, сургуулийн нэгдүгээр давхарт байх “Цайны газар”-аас хий үнэртэж, хүмүүс хордож эхэлсэн гэх мэдээлэл бий.

Тэгвэл ЦЕГ-аас “Хүүхдүүд цайны газарт газ шидсэн” гэх мэдээллийг өгч байна. Тодруулбал, Дархан-Уул аймаг, Дархан сум ” сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 08-ны 11:05-д цагдаагийн байгууллага хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 дөвхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон гэлээ.

Хийн хордлогын улмаас нийт 31 хүүхэд, 6 том хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хоёр том хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь мөчид татаад байна толгой хүчтэй өвдөөд байна гэсэн байдалтай. 31 хүүхдэд эмчилгээ хийж байгааг ЭМЯ-ннас мэдээлсэн.

https://tsahiur.mn/n/s/11646


URL: