Усанд орж байхдаа утсаа цэнэглэснээс болж 23 настай эмэгтэй тогонд цохиулж амиа алджээ

Vvj0E1gAGjPRlTknavlUТогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллаж шалгахад 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөний ваннинд түлэгдсэн шархтай нас барсан байсан бөгөөд шинжээчдийн урьдчилсан үзлэгээр уг хохирогч иргэн хохирогч усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байна.

Өмнө нь мөн ийм төрлийн харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан. Тиймээс иргэд өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалж эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлж байна.

https://asu.mn/


URL: