Дэлхийн хамгийн хүйтэн 10 хот
Дэлхийн хамгийн хүйтэн эх газар бол Антарктид, энд -96°C хэм хүрэх нь энүүхэнд. гэхдээ жилийн туршид температур бага байдаг хотууд ч бий. Хамгийн хүйтэн улиралд ч энд амьдрал өрнөнө.
10 дугаар байр – Нуук (Гренланд)
Гренландын баруун хэсэгт байдаг энэ хот Хойд туйлаас ердөө 250 км зайд оршдог. Нуук хотын хүн ам 17 мянга. Энэ хотын жилийн дундаж температур 8,1°C хэм бол багадаа -32°C хэм хүрч хүйтэрдэг аж.
Есдүгээр байр -Улаанбаатар (Монгол)
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог манай улсын нийслэл Улаанбаатар “Дэлхийн хамгийн хүйтэн хотууд-2022″ жагсаалтын есдүгээрт бичигджээ.
Далайн төвшнөөс дээш 1200 метрийн өндөрт байрладаг Улаанбаатар хотод эрс тэс уур амьсгалын улмаас өвөл хүйтэн, “11 дүгээр сараас гуравдугаар сар хүртэл өвөл үргэлжилдэг”, зарим тохиолдолд -50°C хүрдэг ч хуурай цаг агаартай тул төдийлөн энэ хүйтэн мэдрэгддэггүй хэмээн бичжээ.
Наймдугаар байр – Фрейзер (АНУ)
Фрейзер хот Колорадо мужийн уулсын дунд байрладаг. Ердөө 900 гаруй хүн амьдардаг энэ хотын жилийн дундаж температур нь 0°C хэм аж. Энэ хот уулын цанын газруудаараа алдартай.
Долдугаар байр – Уткиагвик (АНУ)
Энэ хотыг өмнө нь Барроу гэж нэрлэдэг байсан бөгөөд Аляскийн хойд хэсэгт оршдог. Энэхүү суурин газартай зэрэгцэн АНУ-ын хамгийн хойд цэг оршдог юм. Хотоос 2100 км зайд Хойд туйл бий. Мөн Уткиагвикт мөнх цэвдэг байх бөгөөд хөрс нь 400 метрийн гүнд хөлдүү байдаг гэнэ.
Жилийн дундаж температур нь -11°C хэм бол нэгдүгээр сард хамгийн хүйтэндээ -48°C хэм хүрдэг аж.
Мөн эндэхийн оршин суугчид жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нэгдүгээр сарын дунд үе хүртэл хэзээ ч нар үздэггүй. Хотод 11 дүгээр сарын 18-ны өдрөөс туйлын шинэ эхлэх бөгөөд 67 өдөр хүмүүс наргүй амьдардаг юм байна.
Зургадугаар байр – Хелл (Норвеги)
Англи хэлнээс орчуулвал “Там” гэж нэрлэгдэх энэ хотод амьдрах хүн тун цөөн, ердөө 1000 орчим хүн энд амьдардаг аж. Хотын өвлийн дундаж температур -25°C хэм байдаг аж.
Тавдугаар байр – Интернашенал Фолс (АНУ)
Энэ хот хүйтэн хэдий ч уур амьсгал нь хатуу ширүүн биш. Гэхдээ л цаг уурчид энэ хотыг дэлхийн хамгийн хүйтэн хотод тооцдог. Энд 6000 гаруй хүн амьдрах бөгөөд өвөл дундаж температур -21°C, хамгийн хүйтэн хэм -48°C-д хүрч байсан аж. Америкчууд энэ хотыг “үндэстний хөргөгч” хэмээн нэрлэдэг.
Дөрөвдүгээр байр – Снеж (Юкон, Канад)
Канадын баруун хэсэгт байх Юкон нутагт хатуу ширүүн уур амьсгал ноёлно. Чухамхүү энд 1000 орчим хүн амтай Снеж хот бий. Бүтэн жилийн турш хүйтэн байх энэ хотод хамгийн хүйтэн нь өнгөрсөн зууны дунд үед бүртгэгдсэн бөгөөд -63°C хэм хүрсэн байдаг.
Снеж хотод өвөл ч зун ч салхи хүчтэй салхилдаг. Зуны дундаж температур +1,2°C, харин өвөл -12°C байдаг аж.
Гуравдугаар байр – Оймякон (Саха)
Оймякон нь Бүгд Найрамдах Саха Улсын дорно хэсэгт оршино. Нэгдүгээр сард -55°C хэм хүрч хүйтрэх бол зун нь халуун, +32°C хэм хүрдэг аж. Оймяконыг “Дэлхийн хүйтний туйл” гэж нэрлэх нь бий. Энэ нь ч учиртай, чухамхүү Оймяконд -71°C хэм гэсэн температурын дээд амжилт бүртгэгдэж байжээ.
Хоёрдугаар байр – Якутск (Саха)
Жагсаалтын хоёрдугаарт Бүгд Найрамдах Саха Улсын нийслэл Якутск хот бичигджээ. Өвөл -65°C хэм хүрч хүйтрэх тохиолдол ч элбэг гардаг энэ хотод 300 мянга орчим хүн амьдардаг аж. Эндэхийн оршин суугчдын гол асуудал нь өвөл машинаа арчлах. Гэхдээ хүмүүс ийм хүйтэнд хэдийнэ дасан зохицсон гэдэг.
Нэгдүгээр байр – Верхоянск (Саха)
Мөн л хуучнаар Якут, өнөөгийн Саха улсад байх хот дэлхийн хамгийн хүйтэн хотуудын жагсаалтыг тэргүүлж байна. Энд ердөө 828 хүн амьдардаг. Хамгийн хүйтэндээ -67°C хэм хүрч байсан гэж XIX зууны сүүлээр энд амьдарч байсан С.Ковалик тэмдэглэн үлдээжээ. Хотын жилийн дундаж температур -14,5°C, зун +16°C, харин өвөл -45°C хэм хүрдэг аж. .
Г.Бямбасүрэн

URL: