Хууль зүйн шударга сайд Нямбаатар, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд нарт …

309467147_410507481231229_2914879174705253995_nТА ХОЁРЫН НЭРИЙГ БАРЬЖ, ХУУЛЬ БУСААР АЛТ УХАЖ БАЙГАА ЦАГДААГИЙН ДАРГА НАРАА АНХААРААЧ ЭЭ!
Сэлэнгэ аймгийн Бугант сум, Бугант 16 гэх газарт учиргүй их алт илэрч. Тухайн сумын Засаг даргын Тамгын газрынхан болоод төрийн байгууллагынхан хувин бариад нэг хэсэг нинжаджээ. Ямарч хяналтгүй болчихоод байсан учраас тухайн газрыг цагдаагийн хамгаалалтанд авч, нинжа нарыг зайлуулсан байна. Гэвч удалгүй Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн цагдаагийн дарга, Экологийн цагдаагийн даргатай нийлж байгаад өөрсдөө хувин барин нинжадаж эхэлсэн байна.
МОДНЫ НАЙМААЧИН, АДУУНЫ НАЙМААЧИНТАЙ НӨХӨРЛӨЖ АЛТНЫ НАЙМААЧИН БОЛОВ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаа, мөн хураагдсан хар тамхины ургамлыг бусадтай нийлж борлуулсан гэх зэрэг асуудлаас болоод албан тушаалаасаа буусан. Харин түүнийг буусны дараа Хар Дагаа хочит Нацагдоржийн Лхагвадорж гэгчийг Жаргалтулгын Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Засаг даргаар аваачаад тавьчихсан. Хар Дагаа хочит Н.Лхагвадорж өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан модны наймаачин гэдгээрээ нутагтаа цуутай нэгэн юм.
Н.Лхагвадорж аймгийн Засаг дарга болмогцоо өөрийн найз хар Борчулууны Ганхуягийг дэргэдээ авч аймгийн цагдаагийн газрын дарга болгожээ. Б.Ганхуяг нь мөн л Мандал сумын цагдаагийн даргаар ажиллаж байсан бөгөөд адуу мал наймаалцдаг алдартай нэгэн л дээ. Тэд Мандал суманд үй зайгүй болж нөхөрлөхдөө Ноён уулыг ч бас ухалцаж явсан гэх мэдээлэл байна.
Харин одоо тэд Сэлэнгэ аймгийн Бугант сум, Бугант 16 гэх газарт эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн хамгаалалтын цаана нөхөн сэргээлт нэрийдлээр нууцаар алт олборлож байна. Уг нь Экологийн цагдаагийн газар энэ хууль бус үйл ажиллагааг шалгаж, таслан зогсоох ёстой. Гэвч тус газрын дарга хурандаа сахал Ш.Цогбаатар хулгайчуудтай нийлж, алт олборлох ажиллагаанд ханцуй шамдан орсон тухай нутгийн иргэд мэдээлж байна.
АЛТ НЯСЛАХ АЖИЛЛАГАА
Хулгайч нар хууль бусаар олсон хөрөнгөндөө цатгалдаж, хэрэг явдлыг цааш мэдээллэхгүй байх үүргийг цагдаа болоод төрийн албан хаагчдад өгч, үнэнч байсных нь шанд “алт нясалж өгдөг” гэж эх сурвалж мэдээлж байна. Үүгээр ч зогсохгүй хууль бус үйл ажиллагааныхаа талаар дээд удирдлагуудад хошуу хүрэх юм бол “хэдэн алт нясалчихна” гэж томорч суудаг болсон гэнэ.
Уг нь Экологийн цагдаагийн газар шалгах, хянах үүрэгтэй. Гэтэл алт нясуулж амаа үдүүлчихээд үндсэн үүргээ умартан алт олборлогчид болоод байна. Үүний цаана сахал Ш.Цогбаатар л тушаал өгч суугаа нь ойлгомжтой.
Ш.Цогбаатар ажлаа хийхийн оронд Заамар, Бүрэгхангай гээд алттай газруудаар л явж байдаг гэж Экологийн цагдаагийн газрын албан хаагчид ярьдаг. Ингэж тэнэж явахдаа модны наймаачин, адууны наймаачин хоёртоо нөхөрлөж, төрийн цагдаагаар хамгаалуулж байгаад алт ухдаг үйл хэрэгт хамтрагчид болсон байна.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫГ ХАРИУЦАН АЖИЛЛАЖ БУЙ ШУДАРГА САЙД Х.НЯМБААТАР БОЛОН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ, ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ТАНАЙ САЛБАРЫН ХЭДЭН ХУРАНДАА НАР СЭЛЭНГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ НИЙЛЖ БАЙГААД БУГАНТ 16 ГЭХ ГАЗРЫГ УХАН СЭНДИЙЧСЭЭР СҮЙД ХИЙЖ ДУУСГАХ НЬ БАЙНА ШҮҮ.
Үргэлжлэл бий… !
Мэдээллийн урсгал фэйсбүүк хуудас
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02K4oWUwT1xEK5wGVSBuwjCqS98S2PaUpV79D636j4g12Do3yGqDFXmyT1XxA1SNxJl&id=100068159417855


URL: