Ч.Маралмаагийн хэрэг цагдаа, шүүхийг илчилнэ

CapturemaralmaaИргэн Ч.Маралмаа гэгч нь Ланд-200 маркийн автомашинаар 7 автомашин мөргөж 12 настай охиныг чирж гэмтээсэн. Анх гэмтсэн охины хөл нь зулгарсан гэх мэдээлэл өгч байсан. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал ил болж, охины хөлийн гэмтэл ямар байгаа зураг нь ил боллоо.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч н.Даваасүрэн уг гэмтлийг хөнгөн дүгнэлт гэж гаргасан. Дараа нь бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээний дүгнэлт гаргана гэж албан тушаалтнууд үүрэг өгсөн гэх боловч мөн л н.Даваасүрэн ганцаараа байж, дахиад хөнгөн гэсэн дүгнэлт гаргаад байгаа талаар охины гэр бүлийнхэн мэдээлж байна.

Олон нийтийн анхаарлыг татсан энэ осол хуулийн дагуу үнэн, зөв шийдэх эсэх нь эхнээсээ эргэлзээ төрүүлсээр байгаа тул иргэд ч охины биеийн байдлыг анхаарч, цагдаа, шүүхийхэн хэрхэн ажиллахыг ажиласаар байгаа юм.

https://erennews.mn/article/57763


URL: