Ж.Соронзон өөрийгөө Орос III сургуулийн захирал Б.Болорын зөвлөх болохоор эцэг, эхчүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзон нь өөрийгөө захирал тус сургуулийн захирлын үүсэг гүйцэтгэгч Б.Болорын зөвлөхөөр томилуулахаар эцэг, эхчүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Одоогоор бага ангийн сурагчдын эцэг, эхчүүдээс гарын үсэг цуглуулж байгаа аж. Уг ажлыг хичээлийн эрхлэгч А.Ю.Дабаева зохион байгуулж гэнэ.
Тус сургуулийн 30 жилийн ой 2022-2023 оны хичээлийн жилд тохиож байгаа билээ. Ойн уг арга хэмжээг зохион байгуулах асуудалд Ж.Соронзон нь оролцож зөвлөгөө өгч байгаа юм. Түүнээс гадна өөрийгөө захирлын зөвлөхөөр үлдээхээр ажиллаж эхэлсэн нь энэ бололтой. Ташрамд өгүүлэхэд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж, улмаар есдүгээр сарын 16-ны өдөр тэрбээр тус сургуулийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Б.Болорт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.
http://isee.mn/n/42401
URL: