Европыг зорьсон цагаачид замдаа амь үрэгдэх тохиолдол их гарчээ
ЖЕНЕВ. /Anadolu/. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас /ОУШХБ/ 2021 оноос хойш Европыг зорьсон цагаачдаас 5684 хүн амь үрэгдсэн гэж лхагва гарагт мэдэгдэв.
Тус байгууллагын мэдээлэлд тэмдэглэснээр, Газрын Дундад тэнгисээр болон хуурай газраар дамжин Европыг зорьж явах замдаа амиа алдсан цагаачдын тоо нэмэгдсээр байгаа ажээ.
Мөн Европт сураггүй алга болсон цагаачдын талаарх судалгааны ажлыг санаачлагч Жулиа Блекийн мэдэгдсэнээр, 2014 оноос хойш Европыг зорьсон цагаачдаас 29 мянга гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд энэ нь цаашид шилжин суурьшихад илүү хууль ёсны, аюулгүй зам зайлшгүй шаардлагатай болохыг анхааруулж байна.
Э.Нямдаваа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: