Шөнийн цагаар автомашин хулгайлдаг өсвөр насны хүүхдүүдийг илрүүлэн шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэн оргон зайлсан болон, сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилготой улсын хэмжээнд зохион байгуулж буй “Илрүүлэлт оргодол-2022″ нэгдсэн арга хэмжээг эхлүүлэн ажиллаж буй. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тодруулбал, иргэдийн зогсоолд байршуулсан тээврийн хэрэгслийг шөнийн цагаар хулгай хийдэг бүлэг этгээдийг дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олон удаагийн үйлдлээр буюу 2022 оны аравдугаар сарын 05-наас 26-ны хооронд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогджээ.
URL: