Дуучин Ч.Уранхолбоод буу тулгаж, 80 сая төгрөг өгөхийг шаарджээ
Өчигдөр буюу 10 дугаар сарын 27-ны өдөр дуучин Ану буюу Ч.Уранхолбоод буу тулгаж, амь насыг нь хөнөөнө гэж сүрдүүлсэн хэрэг гарчээ.
Хэрэг гарах үед Ч.Уранхолбоо Хан-Уул дүүрэг дэх гэрийнхээ автомашины зогсоолд машиндаа суух гэж байсан бөгөөд энэ үед үл таних этгээд дайрч 80 сая төгрөг өгөхийг шаардаж, өгөхгүй бол ална гэж сүрдүүлжээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
URL: