Б.ГАНХУЯГ: Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхэт төлөөлөгч томилсон, хамтраад ажиллана
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Түүнийг ажлаа авсан даруйдаа “Эрдэнэт Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тамгыг нь хурааж авсан гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл энэ талаар Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” бол хувьцаат компани. Өөрийн гэсэн хувьцаа эзэмшигчидтэй. Төр бол 81.7 хувийг нь эзэмшдэгийн хувьд төрийн гаргасан шийдвэрийг шууд биелүүлнэ. Дөрвөн асуудал бий. Нэгдүгээрт, валютын нөөцийн орлогыг нэмэгдүүлэх асуудал “Эрдэнэт Тавантолгой” ХК гол эх сурвалжийн нэг учир анхаарал хандуулж ажиллаж байна. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-наас гаргасан тоон мэдээллүүд зөрж байгаа. Гаалийн бүртгэлээр гараад борлогдсон нүүрстэй холбоотой асуудал байсан. Энэ тоон мэдээ бол наймдугаар сарын 30-ны байдлаар 6.7 сая экспортлогдсон байна. Үүний 3.1 тонн нь 2021 оны нүүрс, 1.5 сая тонн 2020 оны нүүрс. Учир нь эдгээр онд коронавирус гарсан учир их хэмжээний экспортын төвлөрөл бий болсон. Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд хамтарч ажиллана. Ямар нэгэн үл ойлголцол байхгүй. Компанийн үйл ажиллагаанд дэм болох үүднээс мэдээллээр хангаад явж байна. Тамга надад байдаггүй. Тамгын газрын даргад байдаг. Талууд хамтраад урагшаа явна” гэв.
URL: