“Эрдэнэс Тавантолгой” ХК-ий захирал Б.Ганхуягийг чөлөөлөөгүй

712-1666790748712-1556581575712-15507052802-21-3-(1)Засгийн Газар өнөөдөр хуралдан, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон билээ.

 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм. Тэгвэл Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр 20 цагийн орчим “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдэг мэдээлэл зарим хэвлэлээр гарав. Харин уг мэдээллийг тэрээр үгүйсгэн, twitter-т тайлбар бичсэн байна.
 
сонин mn
 
Э.Мягмар
https://www.sonin.mn/news/enews/133562

URL: