Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ойлгохуй
Хятад маягийн шинэчлэл бол ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэл юм. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол ХКН-аар удирдуулсан социалист орчин үеийн шинэчлэл бөгөөд энэ нь бүх улс орнуудын орчин үеийн шинэчлэлийн нийтлэг онцлог шинжтэй төдийгүй өөрийн үндэсний нөхцөл байдалд суурилсан Хятадын онцлог юм.
Ши Жиньпин Намын төв хорооны нэрийн өмнөөс их хуралд хандан хийсэн тайландаа “Одоогоос эхлэн ХКН-ын гол үүрэг бол нийт ард иргэдээ нэгтгэн удирдаж, бүх талаар социалист орчин үеийн хүчирхэг орныг байгуулан, хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэн, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулах явдал болно” хэмээн онцолжээ.
Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэдэг нь чухам ямар шинэчлэлийг хэлдэг вэ?
Ши Жиньпин ХКН-ын ХХ их хуралд тавьсан тайландаа Хятад маягийн шинэчлэлийн онцлог, мөн чанарыг тодорхойлсон юм. Тэрээр хэлэхдээ “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэл бөгөөд энэ нь улс орны орчин үеийн хөгжлийн нийтлэг онцлог шинж төдийгүй өөрийн үндэсний нөхцөл байдалд тулгуурласан Хятадын онцлог юм” гэжээ.
Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятадын ард түмэнд үр өгөөж хүртээх төдийгүй дэлхийн ард түмэнд “ашиг тусаа” хүртэнэ гэж ойлгож болно.
Хүн амын цар хүрээгээр өргөн шинэчлэл болно.
Хятадын бүх ард иргэдийг чинээлэг амьдралтай болгох шинэчлэл юм.
Материаллаг соёл иргэншил болон оюуны соёл уялдуулсан орчин үеийн шинэчлэл болно.
Хүн байгалийн эв зохицолтой зэрэгцэн орших орчин үеийн шинэчлэл юм.
Энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн шинэчлэл болно.
Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бас нэг онцлог нь “хамтдаа хөгжих” явдал юм. Хятадын ард түмний ертөнцийг үзэх үзэл нь “дэлхий дахин нэг гэр бүл”. Хүн бүхэн хамтдаа сайн сайхан амьдрах боломжтой Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятад улс нээлттэй байдлаа улам илүү өндөр түвшинд хэрэгжүүлж, зах зээлийн боломжоо дэлхий нийттэй хуваалцан, дэлхийн эдийн засгийг сэргээхэд илүү их эрч хүч сэлбэж буйг харуулж байна.
ХКН-ын удирдлагыг тууштай баримталж, ард түмнийг удирдан шинэ эрин, шинэ аянд Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлж, чинар сайтай хөгжлийг биелүүлэн, бүх явцад ардын арчлалыг хөгжүүлж, ард иргэдийн оюуны ертөнцийг баяжуулан, ард иргэд хамтдаа баяжихыг биелүүлж, хүн ба байгалийн эв зохистой байхыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах явдал болно.
Орчин үеийн хүчирхэг социалист улс орныг бүх талаар байгуулахад стратегийн ерөнхий зохицуулалтыг хоёр үе шатад хуваах болно. 2020-2035 онд орчин үеийн социалист улс орныг үндсэндээ байгуулж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл хөгжин цэцэглэсэн, баян чинээлэг, ардчилсан, соёлтой, эв найртай, үзэсгэлэнт орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах болно. Ирэх таван жил бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах ажлыг эхлүүлэх чухал үе байх болно.
Найруулагч: | Ш.Цогзолмаа |
Эх сурвалж: | өмөс |
URL: