“Озон” эмчилгээ хийлгэсэн ДОЛООН САРТАЙ ЖИРЭМСЭН ЭХ, гэдсэн дэх хүүхдийн хамт нас барсанд ТЭД БУРУУТАЙ

ozon-ДЭЛХИЙД ХОРИГЛОХ ЗААЛТТАЙ ЭМЧИЛГЭЭГ ЯМАР ДАРГЫН ГАРЫН ҮСГЭЭР МОНГОЛД НЭВТРЭВ-

Эрүүл мэндийн салбарын дарга нар Дэлхийд хориглосон эмчилгээг Монголдоо турших журмаар зөвшөөрөлгүй озон эмчилгээг нэвтрүүлсэн. Тэдний эл үйдлийн үр дүнд 27 хон настай цэл залуухан эмэгтэй, гэдсэн дэх бяцхан хүүхдийн хамт нас барсан харамсалтай хэрэг гарахад хүргэжээ.

Тодруулбал, талийгаач 27 настай А нь өнгөрсөн 9 сард Баянгол дүүрэгт байрлах нэгэн хувийн эмнэлэгт озон эмчилгээ хийлгэхээр таван настай охиноо хөтөлсөөр нөхрийн хамт ирсэн. Гэр бүлийнхнийгээ үүдэнд үлдээгээд төрөхдөө бэлдэж, эмчилгээ хийлгэхээр орсон бүсгүй эргэж гарч ирээгүй.

Тус хувийн эмнэлэгт нь жирэмсэн эхэд озон эмчилгээ хийж дуусмагц ургын хамт тэр дороо амьсгал хураасан байна. Эх сурвалжийн мэдээллээр, жирэмсэн эхийн гэдэс хийлсэн шаар шиг томорч, хагарах дөхсөн байсан аж.

Түргэн тусламж ирж арга хэмжээ авах гэсэн боловч эх, хүүхэд хоёр хэдийнэ хоёулаа амьсгал хураасан байжээ. Мөн гэдсэнд хуримтлагдсан хий нь удаан гарч байсан аж.

-ЦААШИД ХЭДЭН ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙЖ ОЗОН ЭМЧИЛГЭЭГ ЗОГСООХ ВЭ-

Монголын хүн амын эрүүл мэндийг бодлогын хүрээнд хамгаалж байх үүрэгтэй Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар түүнд хяналт тавих чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг дарга нар дээрх харамсалтай хэргийг олон нийтэд нууцалж буй.

Үүний цаана мөн л хариуцлагын асуудал яригдаж байна. Учир нь озоны эмчилгээг дахин хэдэн ч хүн хийлгэж тэдний хэдэн амь эрсдэхийн хэн  ч урьдчилан хэлж мэдэхгүй байгаа. Хоёр хүний амь нас эрсэдсэн асуудал гарсанаас хойш озон эмчилгээг Улс даяар хийсээр байгаа нь хамгийн харамсалтай.

Монгол улсын эмчилгээний стандартад озон гэж нэршил огт байхгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна. Гэсэн ч Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн хяналт зөвшөөрөл өгөөд оруулаад ирсэн ч гайхмаар асуудал. Монгол хийх боломжгүй Дэлхийд хориглосон заалттай эмчилгээг мэргэжлийн байгууллага нь оруулж ирээд хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байсан 27 настай эмэгтэйн аминд хүрсэнд хэн ч хариуцлага хүлээсэнгүй.

Энэ асуудлыг ажлын хэсэг гарч шалгаж байгаа ч ямар нэгэн үр дүн гараагүй озон эмчилгээг хориглох тушаал гаргаагүй хоёр сар болж байна.

-ХОЁР ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ОЗОНЫ ЭМЧИЛГЭЭГ ХҮҮХДЭД СУДСААР ХИЙСЭЭР….-

Озон эмчилгээг хувийн эмнэлгүүд хүүхдэд судсаар хийж байгаа маш өндөр эрсдэлтэй. Үүнийг одоо хүртэл хийсээр байгаа ч хэн ч, ямар ч албан тушаалтан өдгөө амаа үдүүлсэн мэт байсаар байна.

Озон эмчилгээний  тухайд: “Озон гэдэг хүчилтөрөгчийн гурван атомаас бүрдсэн хий юм. Энэ хийг эмчилгээний зориулалтаар ашиглахыг озон эмчилгээ гэдэг. Озон эмчилгээг олон төрлөөр хийдэг. Озон нь биед байгаа нян бактери вирусыг устгаж, холестрол, сахарыг хэвийн хэмжээнд оруулж, судасны дотор ханыг цэвэрлэж судас нарийслыг эмчилдэг.

Харин О2 нь цусаар дамжин бүх биеийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Ингэснээр эд, эсийн нөхөн төлжилт сайжирч, залуу эд эс маш ихээр төлждөг. Үр дүнд нь хүний бие залуужиж, дархлаа сайжирдаг” гэж нэгэн хувийн эмнэлгийн захирал өгсөн ярилцлагандаа дурьджээ.

https://asu.mn/content/15190


URL: