Тахлын араас эрчтэй нэхэж буй мөрийтэй тоглоом

onFA4DSrrAxLUbxJ3szvУлсын хэмжээнд зөрчлийн хэрэг 0,01 хувиар өсчээ. Гэхдээ зөвхөн ганцхан сарын хугацаанд. Албан мэдээллээс харахад “Энэ оны 9 дүгээр сарын байдлаар 233.053 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн бөгөөд 8 дугаар сартай харьцуулахад 0.01 хувиар өссөн үзүүлэлт…” гэж.

Хэдийгээр 0,01 хувь нь маш бага гэж харагдаж буй ч ганцхан сарын мөрийтэй тоглоом тоглох зөрчил 3 дахин ихэссэн байна. Үүнийг хувьчилж үзвэл бараг 30 орчим хувиар өссөн гэсэн үг.

Мөрийтэй тоглоом тоглогчдын хүсэл зорилго, сонирхол нь  амар хялбар аргаар маш хурдан хугацаанд мөнгөтэй болох бөгөөд ийм тоглоом тоглогчдын дийлэнх нь ажил хөдөлмөр хийх сонирхолгүй нөхөд байдаг байна. Тэдний ихэнх нь албан газар нь  цалин өгөхгүй удахаар нь гарчихсан. Цалин хүрэлцдэггүйн улмаас ажлаасаа гарсан гэх шалтаг хэлдэг байна. Харин цөөн хэсэг нь тоглож болно, хувь хүний эрхийн асуудал гэдэг бол баян чинээлэг  нөхдүүд ч энэ тоглоомд эргэлт буцалтгүй орсон байдаг байна.

2021 оноос мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцдог болсон бөгөөд та 100 төгрөгийн бооцоо тавьж тоглосон ч хууль зөрчиж байгаа хэрэг. Тиймээс  цахимаар ч бай ширээний ард ч бай энэ тоглоомыг бүү тогло” хэмээн мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байна. 

Сарын дотор эд хэргийн тоо 3 дахин өссөн нь  “Цагаан тахал” мэт хүрээгээ тэлж гэж хэлж болохоор байгаа юм. Тиймээс гэмт хэрэг, эрсдэлээс  хол байх ганц арга бол энэ тоглоомыг  тоглохгүй байх юм.

https://erennews.mn/


URL: