ЕБ-ын 28 дугаар сургуулиас хүүхдүүд хулгайлахыг завдсан эмэгтэйг баривчилжээ

R8Y6qfq89jR8fKtVcHkwЭнэ сарын 7-ны өдөр нийслэлийн Баяйнгол дүүрэгт байрлах ерөнхий боловсролын28 дугаар сургуулийн орчмоос гурван эмэгтэй хүүхэд хулгайлахыг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал тус сургуулийн зургаадугаар ангийн гурван сурагчид өөрийгөө цагдаагийн ажилтан байна гэж танилцуулаад, хүүхдүүдийг авч явж байцаалт авна хэмээн дагуулж явахыг завдсан байдаг.

Энэ хэрэгт Налайх дүүрэгт оршин суух хаягтай 16 настай эмэгтэй А гэгчийг сэжиглэн, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан бол өнөөдөр баривчилжээ. Яг одоо мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн этгээд нь өмнө нь хулгай болон залилангийн гэмт хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байжээ.


URL: