“Цемент шохой” ТӨХК-иас зарласан харуул хамгаалалтын тендерт ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны компани ялжээ

22Цемент-шохой22-ТӨХК-иас-зарласан-харуул-хамгаалалтын-тендерт-ШӨХТГ-ын-дарга-С.Мөнхчулууны-компани-ялжээ-1024x651МАН-аас төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд тендер нэрийн дор нэгнийхээ бизнесийг дэмжих нь хэрээс хэтэрчээ.

Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрээс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зарласан 768 сая төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээт харуул хамгаалалтын тендерт ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны байгуулсан “ВИ АЙ ПИ ЭС” ХХК шалгарсан байна. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд өчигдөр тендерийн дүнг албан ёсоор мэдээлжээ.

ШӨХТГ-ын дарга Самданнямын Мөнхчулуун НИТХ-ын гишүүнээр 2016-2020 онд сонгогдсон байдаг. Энэ хугацаандаа АТГ-т өгсөн ХАСХОМ-доо “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ийн хувийг эзэмшдэг хэмээн бүртгүүлжээ. Тэрээр анх “ VIP security” хэмээх харуул хамгаалалтын компани байгуулсан бөгөөд тус компани нь өнөөдөр “ВИ АЙ ПИ ЭС” ХХК  нэртэйгээр гэрээт харуул хамгаалалтаас гадна гадаад худалдаа, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

С.Мөнхчулуун улстөрийн хүн болсон учраас  тус компанийн хувьцаа эзэмшигчээр түүний эхнэр Төмөрбаатарын Ариунбулаг, дүү С.Бямбацогт нар бүртгүүлсэн байна. Одоогоор дүү С.Бямбацогт нь захирлаар нь ажилладаг юм байна. Тэрбээр 2017 онд баарны гадаа сэлэм эргүүлж танхайрсан хэргээр олон нийтийн анхаарлыг татаж байсан нэгэн.

Hardnews.mn


URL: