Нөхөртэйгөө муудалцаж, гэрээ шатаасан эмэгтэйг шалгаж байна
Даваа гараг буюу аравдугаар сарын 10-ны өдөр архидан согтуурсан үедээ гэрээ галдан шатаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 10-ны өдрийн 13:13 цагт Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Гэр, машинаа шатаана гээд байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Улмаар мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 37 настай, эмэгтэй М гэгч нь согтуурсан үедээ гэр бүлийн хүнтэйгээ муудалцаж, таван ханатай монгол гэрээ шатаажээ.
Гэр бүтэн шатсан гэх бөгөөд бэртэж, гэмтсэн хүн байхгүй байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
URL: