Жанет Йеллен: Хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг бууруулахад БНХАУ хойрго хандаж байна
Хөдөлмөрийн захыг тогтворжуулахын зэрэгцээ инфляцыг бууруулах хэрэгтэй гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен онцлов
АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен “Хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг бууруулах дэлхий нийтийн хичээл зүтгэл урагшлахад БНХАУ гол саад болж байна” гэж мэдэгдлээ. Тиймээс оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалсан байна.
“Их 20″-ийн орнууд бага орлоготой орнуудын гадаад өрөнд ээлж дараатайгаар бүтцийн өөрчлөлт оруулах санаачилгыг эхлүүлээд байгаа ч одоогоор ахиц муутай байгааг тэрбээр тодотгов.
Энэ онд дэлхийн улс орнуудын Засгийн газруудын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 91 хувьд хүрнэ гэж Олон Улсын Валютын Сан (ОУВС) тооцоолсон юм. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 7.5 нэгж хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэ хүрээнд Засгийн газрууд цар тахлын үеийн төсвийн алдагдлаа бууруулахаар ажиллах хэрэгтэйг ОУВС анхаарууллаа.
АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен
URL: