ОХУ: Донецк, Луганск, Запорожье, Херсоны оршин суугчид үүрд Мөнх Оросын иргэн болсон

712-1665540767RTS2UH6S_vzlehhБүгд Найрамдах Донец Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Запорожье болон Херсон мужууд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орсонтой холбоотойгоор Оросын Холбооны Улс геополитикийн байдлыг хэрхэн харж байгаа вэ?

Энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Запорожье муж болон Херсон мужийг Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд нэгтгэн оруулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол боллоо. Эдгээр бүс нутгуyдын оршин суугчид нь ард иргэдийн тэгш эрх болон өөрийгөө тодорхойлох зарчмын тухай НYБ-ын дүрмийн нэгдүгээр зүйлд заасан эрхээ эдлэн өөрсдийн сонголтоо хийлээ.
Найман жилийн турш, Донбассын ард иргэдийг устгаж, элдэв буудлага, бүслэлтэд өртүүлж, Херсон ба Запорожье Мужуудад Оросыг болон Оросын бүх зүйлсийг үзэн ядах сэтгэл төрүүлэхийг оролдож байв.
Гэвч хэл соёл, итгэл үнэмшил, зан уламжлалынхаа дагуу өөрсдийгөө Оросын нэгэн хэсэг гэж үздэг, өвөг дээдэс нь олон зуун жилийн турш нэг улсад оршин сууж байсан сая сая хүмүүсийн түүхэн эх орондоо эргэн ирэх чин сэтгэлийн шийдвэрээс илүү хүчтэй зүйл гэж байхгүй билээ.
Орос Улс нь Киевийн дэглэмийг 2014 онд эхлүүлсэн дайнаа даруй зогcоож, хэлэлцээрийн ширээний ард эргэн суухыг уриалж байна. Гэхдээ Донецк, Луганск, Запорожье болон Херсоны ард түмний сонголтыг хэлэлцэхгүй. Эдгээр бус нутгуудын оршин суугчид үүрд Мөнх Оросын иргэн болсон. ЗХУ задран унасны дараа барууныхан дэлхий ертөнц тэр чигээрээ тэдний үгэнд захирагдах ёстой гэж шийдсэн. Тэд Орос Улс тэрхүү цочирдлоосоо хэзээ ч гарахгүй, аяндаа бутран унана хэмээн найдаж байв. Гэвч ийм зүйл болоогүй тул барууныхан Оросыг сулруулж, хагалан бутаргах, үндэстнүүдийг нь өөр хооронд нь сөргөлдүүлэх, ядуyрал, мөхөлд хүргэх шинэ боломжийг эрэлхийлж эхэлсэн. Өргөн уудам газар нутагтай, байгалийн нөөцөөрөө баялаг, хэзээ ч хэн нэгний захиалгаар амьдрахгүй ард түмэнтэй ийм аугаа caйхан, асар том улс орон энэ дэлхий дээр байгаа учир тэд сэтгэл тайван байж чадахгүй байна.
Барууны элитүүд олон зуун жилийн турш Орост дургүй байгаагийн нэг шалтгаан нь бид колоничлолын байлдан дагуyлалтын үед өөрсдийгөө дээрэмдэхийг хүлээн зөвшөөрөлгүй, европчуудыг бидэнтэй эрх тэгш худалдaa наймaa хийхийг тулгаж байсанд оршино.
Үүнийг бид Орос Улсад үнэн алдартны, лалын, иудаизмын болон Буддын шашны агyу ёс суртахууны үнэт зүйлс, мөн xүн бүхэнд нээлттэй орос соёл болон орос хэлэн дээр бэхэжсэн хүчирхэг төвлөрсөн  улсыг бий болгосноор хийж чадсан юм. Баруyныхан долларын хүч, технологийг тулгалтыг ашиглан дэлхий ертөнцийг тонон дээрэмдэх болон ноёрхлынхоо төлөө xүн төрөлхтнөөс алба гучуур хураан авах боломжийг олгодог неоколоничолын тогтолцоогоо хадгалан авч үлдэхийн төлөө нүдээ ч ухаж өгөхөөс буцахгүй байна. Иймээс өөрийн гэсэн эх соёлтой тусгаар улс орнууд руу түрэмгийлэн дайрч, тэдэнд хянагдахгүй байгаа олон улсын интеграцийн үйл явц, дэлхийн шинэ валют болон технологийн хөгжлийн шинэ төвүүдийг сүйтгэх оролдлогуyдыг нэг бус удаа хийж байна.
AНУ-д тусгаар тогтнол, бүрэн эрхээ хүлээлгэн өгөхөөс татгалзсан улс орнуудыг үймүүлэн нурааж, тэнд террорист бүс нутаг, нийгмийн гамшгийн бүс протекторат, хагас колони зэргийг байгуулан хүмүүнлэгийн сүйрэлд хүргэж, олон сая хүний хувь заяагаар тоглож байна. Ингэхээр барууныхан өөрсдийгөө шийтгэлгүй үлдэнэ гэж тооцоолж байгаа бөгөөд үнэхээр ч ийм  зүйл  болж байна. Тиймээс тэд стратегийн аюулгүй байдлын чиглэлээр хийсэн хилэлцээрүүдийг үл тоомсорлож улс төрийн хамгийн дээд түвшинд хүрсэн тохиролцоонуудаа худал хэмээн зарлаж байна. Тиймээс HATO-г, зүүн тийш тэлэхгүй гэсэн хатуy амлалтууд нь салхинд хийсэж, пуужингийн довтолгооноос хамгаалах, дyнд болон ойрын зайн тусгалтай пуужинг ycтгax тухай гэрээнүүдийг хийсвэр зүйлсээр шалтаглан дангаар цуцалж байна. Урьд өмнө нь барууныхан бусад улс орнуудын хилийн дархан халдашгүй зарчмыг уландаа гишгэсэн бол өдгөө тэд аль ард түмэн нь өөрөө өөрийгөө тодорхойлох эрхтэй, аль нь эрхгүй гэдгийг өөрсдийн үзэмжээр шийдвэрлэж байна. Барууны хамтын ноёрхол нь тоталаризм, деспотизм болон апартеидын буюу дарангуйлал, төрийн үнэмлэхүй хяналт болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах албан ёсны бодлогын тод томруун шинж чанартай байна. Тэд дэлхий ертөнцийг өөрсдийн вассалууд буюу соёл иргэншилтэй хэмээх улс орнууд болон тэдний бодлоор xapaнхуй бүдүүлэг зэрлэгүүдийн тоонд орох бусад бүх хүмүүс хэмээн хувааж байна.
Баруyныхан xүн төрлөхтөн тэдний соёл иргэншил ба неолиберал үзлийг хөгжлийн цорын ганц загвараа болгон тэднийг үг дуугүй дaгax ёстой гэдэгт итгэлтэй байна. АНУ болон НАТO-гийн цэргийн сургаал нь бүх тaлaap дaвaмгайлахыг шаарддаг тул тэд аливаа тусгаар тогтносон, хөгжингүй төвийг сүйрүүлэн нураах зорилгыг тавьдаг юм. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт хэдэн зуун цэргийн баазуудыг байрлуулж, НАТО-г тэлэн өргөжүүлж, AUKUS болон Вашингтон-Сөүл-Токио зэрэг шинэ шинэ цэрэг-улс төрийн холбоодыг үүсгэн байгуулах оролдлогуудыг хийсээр байна.
Барууны элитүүд Украин дахь цэргийн тусгай ажиллагаанаас олон жилийн, өмнө эхэлсэн буюу тэдний урт удаан хугацааны буруу бодлогын үp, дүнд үүссэн дэлхийн xүнc, эрчим хүчний хямралаас гарах бүтээлч арга замыг xaйх хүсэлгүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Энд XX зууны эхэн үеийн зөрчилдөөнөөс Баруyны орнууд Дэлхийн нэгдүгээр дайнаар дамжин гарч ирснийг сануулах нь зүйтэй. Харин АНУ дэлхийн хоёрдугаар дайнаас олсон олз ашгийнхаа ачаар Их хямралынхаа үр дагаврыг эцэслэн арилгаж, дэлхийн хамгийн том эдийн засаг болж, долларыг дэлхийн нөөц валют болгон, түүний хүчийг хүн төрлөхтөнд тулгаж чадсан юм. Мөн 1980-аад оны хямралыг барууны орнууд нуран унасан ЗХУ-ын өв хөрөнгө, нөөцийг ашиглан даван туулж чадсан гэхэд хилсдэхгүй. Өдгөө ч тэдэнд ээлжит зөрчилдөөнөө даван туулахын тулд Орос болон өөрсдийн хөгжлийн замаа сонгосон бүрэн эрхт бусад улсыг ямар ч хамаагүй аргаар сүйрүүлэх хэрэгтэй байна. Гэсэн хэдий ч дэлхий ертөнц тулгyур сууриараа өөрчлөгдөх хувьгалт үе рүү шилжсэн гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрөх ёстой. Хөгжлийн шинэ төвүүд үүсэн байгуулагдаж байгаа бөгөөд эдгээр төвүүд нь дэлхийн хамтын нийгэмлэгийн олонхийг төлөөлж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахад бэлэн байна. Олон туйлт ертөнцөд тэд бүрэн эрхт байдлаа бэхжүүлэх, ингэснээрээ жинхэнэ эрх чөлөө, түүхэн төлөв, бие даан засан тогнох, өөрсдийн гэсэн хөгжлийн замаа сонгох эрхээ олж авах боломжийг харж байгаа юм. Дэлхий даяар, тэр дундаа Европт болон АНУ-д бидэнтэй ижил төстэй сэтгэн бодож байгаа хүмүүс үй олноороо байгаа. Нэг туйлт ертөнцийн ноёрхлын эсрэг болон колоничлолын эсрэг эрх чөлөөний гэж тодорхойлж болох хөдөлгөөн аливаа улс орон, нийгмийн дунд аль хэдийн өрнөн хөгжиж байгаа ба чухам энэхүү хүчин нь ирээдүй геополитикийн бодит байдлыг тодорхойлох болно.


URL: