Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ

131cfac807eba704dbdfb13057edae35УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Зам тээврийн дэд сайд асан одоогийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийг энэ сарын 5-ны өдөр /2022.10.05/ АТГ-аас баривчилж, 48 цагийн хугацаатайгаар 461 дүгээр хорих анги цагдан хорьсон билээ.

Түүнийг саатуулсан 48 цагийн хугацаа энэ сарын /2022.10.07/ орой дуусаж, тэрбээр суллагдсан. Харин прокуророос дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих санал гаргаж, улмаар шүүхээр тус асуудлыг хэлэлцэх үед тэрбээр шүүгчээс татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэх хорих прокурорын саналыг өнөөдөр 09:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.


URL: