Жүжигчин А.Энхжингийн хүйсээ солиулсан асуудлын гогцоо тайлагдлаа
Саяхан Этик продакшний жүжигчин А.Энхжинг хүйсээ солиулсан гэх яриа цахим хуудсаар хөвөрсөн. Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа нийтлэж буй зурагнаас харахад олон нийт ингэж харах нь ч аргагүй биз. Гэвч энэ нь Этик продакшний найм дахь уран бүтээл болох “Хар ажил” МУСК-ны нэгээхэн хэсэг байсан байна. Энэхүү уран бүтээл нь газар нутгаа хамгаалж буй залуусын улс төр лүү “дайрсан” утга агуулгийг илэрхийлсэн бол жүжигчин А.Энхжин нь тус уран бүтээлдээ трансжендер эрэгтэйн дүрд тоголжээ.
Түүнчлэн уг дүрийг бүтээхдээ нийгмийн цөөнх болсон трансжендер иргэдийн дунд судалгаа хийж, тэрхүү чиглэлд бэлтгэн, нийгэмд зөв үлгэр дуурайлал өгөх асуудлуудыг судлан шинжлэсэний үр дүнд энэхүү уран бүтээл төрсөн хэмээн жүжигчин Д.Энхжин ярьж байв.
Тэр ч бүү хэл тэрээр энэ төрлийн хүмүүстэй найз нөхөдийн холбоотой болсон учраас түүнийг “хүйсээ солиулсан” гэх дам яриа газар авахад хүрсэн болов уу.
Ямартай ч жүжигчний маань ээлжит дүр төрх түүнийг 100 хувь бүрэн өөрчилсөн төдийгүй тэр хэмжээгээр ур чадвар шаардсан байж таараа. Мөн нийгмийн цөөнх болсон ижил хүйстэн, трансжендерүүдийг нийгэмд зөвөөр илэрхийлж, тэдний дуу хоолойг сонсох ёстойг, тэд ч гэсэн бусадтай адилхан “хүн” гэдгийг ойлгуулсан “Хар ажил” МУСК нь энэ сарын 14-нд нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ..
URL: