Нойр дутуу байх нь альцгеймерийн өвчин тусахад хүргэдэг

34412-1000-600.2Өдөрт 7-8 цаг унтдаг хүмүүс  урт насалдаг болох нь олон судалгаагаар батлагдсан билээ.  Насанд хүрсэн энгийн хүн өдөрт 7-8 цаг унтвал хангалттай гэж үзэж байна.  Орчин үед нойрны эмгэг чухал сэдэв болж байгаа учраас эмч нар насан хүрсэн хүн өдөрт долоон цаг унтах болон   23.00  цагаас өмнө унтсан байхыг зөвлөж байна.  Хүний насны онцлогоос унтах цаг нь  өөр өөр байдаг байна. Жишээлбэл, бага ангийн хүүхэд 10 цаг, дунд ангийн хүүхэд есөн цаг ахлах ангийн сурагчид найман цаг хангалттай унтсан байх шаардлагатай бөгөөд ингэснээр хүүхдүүдийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар нэмэгддэг байна.

Нойр дутуу эсвэл удаан хугацаагаар дутуу нойртой явах нь биеийн цусан дахь өөх тосны солилцоог алдагдуулж, зүрх судас, тархины судасны хананд хуримтлагдаж судас хатуурах, цаашлаад альцгеймерийн өвчин тусахад хүргэдэг  гэдгийг судалгаараар нотлоод байна.

https://specialty.mims.com/topic/early-sleep–longer-time-in-bed-tied-to-dementia-risk-in-older-adults


URL: