Улсын төсвийг сонирхож баймаар…
Би урьд нь улсын тѳсвийг сонирхож байсангүй. Нэг л их мѳнгѳний дүнтэй орлого, зарлага дурдаад л, тѳсѳв батлахаас ѳмнѳ УИХ-ын гишүүд нь тойрогтоо ахиухан мѳнгѳ тавиулах гэж лоббидоод байгааг анзаарсан л даа. Харин хѳдѳѳ сумуудаар явж байхдаа:
1.Хѳрѳнгѳ оруулалт нэрээр тийм ч ач холбогдолтой бус барилгууд байгуулсныг үзэв. Дунджаар 1500-2000 орчим хүн амтай сумуудад аймгийн театрын хэмжээний “Соёлын Тѳв”-үүд байгуулж, тэр нь жилдээ цѳѳхѳн удаа ашиглагдаж байна. Ийм хэмжээний хүн амтай сумууд бүрт 12 жилийн сургууль, нэгдсэн эмнэлэг, угтах хаалга, нэг бѳхийн бас морины хѳшѳѳ, сүм хийд заавал байх жишээтэй.
2.Хѳдѳѳ орон нутагт байгууламжууд байлгүй л яахав. Гэхдээ ийм байгууламжуудын олон нь чанаргүй баригдсаны улмаас ѳвѳл дулаан алдаж, удалгүй их засвар хийх шаардлагатай болно. Угтаа бол “ѳѳрийн хүмүүс”-ээрээ бариулж, гүйцэтгэлийн мѳнгѳнѳѳс нь хувааж завшдаг үзэгдэл үүнд нѳлѳѳлж буй
3.“Ёолдоггүй” улсын тѳсвийн мѳнгѳѳр орон нутагт байгуулсан байгууламж бүр нь орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн сонгуулийн сурталчилгаа болж, давуу байдал үүсгэн дараагийн сонгуульд ялах баталгаа болоод байна. Уг нь энэ бүхэн улсын тѳсвийн мѳнгѳ буюу та бидний татварын мѳнгѳ юм шүү дээ
Улс орны эдийн засаг хүнд байдалтай байгаа энэ үед 2023 оны улсын тѳсѳв хэлэлцэгдэж байна. Хэд хэдэн дэвшил харагдаж байнаа:
1.2023 оны тѳсѳвт анх удаа шинээр хѳрѳнгѳ оруулалттүйгээр ѳмнѳ нь эхлүүлээд зогсонги байдалд байгаа тѳслүүдийн 86%-г бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар тусгажээ. Алийн болгон бид “Салан баавгай”-н үлгэрээр юм болгоныг сэглэж байх билээ
2.2022 оны тѳсѳв ДНБ-ний 5,1% буюу 2,4 их наяд тѳгрѳгний алдагдалтай байсан бол 2023 оны тѳсѳв ДНБ-ний 2,8% буюу 1,5 их наяд алдагдал буюу ѳмнѳх жилийнхээс 833,5 тэрбум тѳгрѳгѳѳр бууруулан тооцож байна. Энэ мэтчилэнгээр тѳсвийн алдагдлын хэмжээг жил бүр буурахаар тооцож байвал юутай сайн
3.“Тѳрийн хэмнэлтийн тухай хууль” хэрэгжсэнээр энэ оны эцэст 200 тэрбум тѳгрѳг хэмнэгдэнэ. Харин 2023 онд энэ хэмнэлт 1 их наяд тѳгрѳгт хүрнэ гэж тооцжээ. Магадгүй энэ нь Тѳрийн албыг цомхон, чадварлаг байдлаар ажиллуулах эхлэл байж болох юм хэмээн олзуурхаж байна
4.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 2023 онд Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж, шинэ тѳмѳр замууд бүрэн чадлаараа ажилласнаар Монгол Улсын экспортын орлого анх удаа 11 тэрбум $ т хүрнэ гэж тооцоолов. Ѳѳрѳѳр хэлбэл гацсан тѳслүүдийн улмаас алдагдсан боломжуудыг эргүүлж чадсанаар эдийн засгийн үр ѳгѳѳж илүү бодитой болно гэсэн үг
5.“Хѳгжлийн Банк”-ны найдваргүй гэж тооцогдсон 766,5 тэрбум тѳгрѳгийн зээлийг эргэн тѳлүүлээд байгаа бѳгѳѳд энэ оны эцэст 1 их наяд тѳгрѳгийг тѳлүүлнэ. Харин энэ мѳнгѳнѳѳс 2013 онд гаргасан “Самурай” бондын 200 сая $ ын ѳрийг тѳлүүлнэ гэж тооцжээ. Ѳмнѳ нь тооцоогүй, замбараагүй зарцуулсан бондуудын ѳрийг улсын тѳсѳвт дарамт болголгүйгээр, ард олонд шаналгаа болголгүйгээр ингэж дарах тооцоолол надад лав таалагдаж байна
6.Олон Улсын хэмжээнд нааштай дэмжлэг авч буй Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ЦС зэрэг олон жил гацсан тѳслүүдийг ирэх онд эхлүүлнэ гэдгээ Ерѳнхий сайд мэдэгдлээ. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаас улс орны, нийт иргэдийн эрх ашиг илүү байх ёстой гэдгийг бүгдээрээ ойлгох цаг нь болсон.
7.Тѳсвийг тэгшитгэн, УИХ-ын гишүүдэд ѳѳрийн мэдлээр зарцуулах багц хуваарилж байсныг энэ удаад болиулж байгаа нь сайн үзэгдэл боллоо. Улс орныхоо хѳгжлийг томоор нь багцаар нь харж тѳлѳвлѳх эхлэл энд тавигдана. Цаашид зураг тѳсѳв, нийгэм эдийн засгийн ач холбогдолгүй тѳслүүдийг санхүүжүүлэхгүй байх нь Монголын эдийн засаг эрүүлжих боломж мѳн
Улсын тѳсѳв бол та бидний тѳлж буй татварын мѳнгѳѳр бүрддэг. Түүнийг зарцуулах эрхийг нь ѳѳрсдийгѳѳ тѳлѳѳлүүлэн сонгосон УИХ-д ѳгдѳг. Тэд энэ мѳнгүүдийг олон нийтэд ашигтай байдлаар хуваарилан зарцуулах ёстой болохоос ѳѳрийн болон бүлэглэлийн баяжих шуналдаа зарцуулах эрхгүй. Энэ утгаараа тэд ард олны зарц болохоос эрх мэдлээрээ биднийг дарамталдаг дарангуйлагчид биш. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн ЗГ асуудалд арай бодитой хандаж байна. Мэдээж хүн болгонд таалагдахгүй хэдий ч асуудлыг эрүүл ухаанаар дүгнэж байх хэрэгтэй байна. Яг үнэндээ одоо цагт Монгол Улсын эдийн засаг уналтад орж, иргэдийн амжиргаа бүр ч хэцүү болсоор л байгаа. Гэхдээ цаашид хэрхэх гарцаа олохгүйгээр халаглаад байх нь улам л уруудахын шалтаг болно. Тѳсвийг тѳлѳвлѳн хуваарилах нэг хэрэг, харин гүйцэтгэл нь бодитой, үр дүнтэй байх нь хамгийн чухал. Бид энэ талаар мэдлэгтэй байж, хяналт тавьж байх шаардлагатай болох нь. Би ч гэсэн асуудлыг эерэгээр харахыг хичээж л байна. Ѳѳрийн найдлагаа та нартай хуваалцлаа. Авах гээхийн ухаанаар хандана биз.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
URL: