В.Путин Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх тухай хуульд гарын үсэг зурлаа

712-1665012707633d3e2a78bb4МОСКВА. /Reuters/. Оросын цэргийн хяналтад байгаа Украины дөрвөн бүс нутгийг албан ёсоор өөртөө нэгтгэх тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин лхагва гарын үсэг зурав.

Өнгөрөгч есдүгээр сарын 23-наас 27-ны хооронд Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Запорожье, Херсон мужид ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан.
Бүх нийтийн санал асуулгын дүнд оршин суугчдын ихэнх нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн хэмээн ОХУ-ын эрх баригчид мэдэгдэв. Үүний дараа дөрвөн бүс нутгийн удирдагчид ОХУ-д нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ. Түүнчлэн есдүгээр сарын 30-ны өдөр В.Путин дээрх дөрвөн бүс нутгийн төлөөлөгчидтэй ОХУ-д нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурсан. Дээрх дөрвөн бүс нутаг нь Украины газар нутгийн 15 орчим хувийг эзэлдэг байна.
А.Анхбаяр
эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: