ХХЕГ: Малд явсан байлдагч модноос өөрийгөө боомилж, амиа алдсан нь үнэн
Увс аймаг дахь хилийн цэргийн 0245 дугаар ангийн байлдагч өөрийгөө боомилж, амиа хорлосон хэрэг өчигдөр гарчээ. Хэргийн талаар Хил хамгаалах Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодрууллаа. Тэрбээр “Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 19 настай байлдагч Б.С-ийн цогцос өчигдөр олдсон. Бие даасан, сэтгэл зүй нь тогтвортой, чийрэг байлдагчдыг малд явуулдаг. Тус байлдагч ганцаараа малд явж байгаад модноос өөрийгөө боомилсон байдалтай олдсон. Чухам яагаад амиа хорлох болсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа” гэв.
URL: