Өөрөө ч бай, өрөөл ч бай үхэлд хүргэх шалтгаан нь юу байв

B2897C7E-9E19-610F-38D0-A53508742A19Хил хамгаалахынхнаас саар явдал салахаа байж. Сар хүрэхгүй хугацааны өмнө   ахлах офицер нь бага цолтой офциероо зодож хамрыг нь гэмтээсэн тухай мэдээлэл гарч тухайн байгууллагаас  “Ийм асуудал болсон нь үнэн. Бид эргэж мэдээлнэ” гэж удирдлагууд нь хэлээд байхад хүн зодсон офицер “Би зодоогүй ганц алгадсан. Хамар нь хугараагүй…” гэх  тайлбар өгч байв. Мөн  толгойдоо хүн гэмтэл авч хүзүү нь  хугарсан цэргийг  олон зуун км газар машинаар тээвэрлэж авч ирсэн нь дэндүү ёс бус харгис үйлдэл байсан…” гэх зэргээр  цааш хөврүүлж болно.

Тэгвэл дөнгөж өчигдөр Увс аймгийн хилийн 0245 дугаар ангийн  хугацаат цэргийн албан хаагч  зуурдаар анс барсан байна.

Малын суурьт ажиллана гэдэг бол  цэргүүдийн хувьд ёстой л “ИХ ХУВЬ ЗАЯА”,  “Амны хишигтэй хүүхэд” гэж хэзээнээсээ хэлсээр ирсэн. Тэгвэл тийм газарт байсан цэрэг яагаад энэ хорвоогоос явчихсан юм бол оо…

Эл мэдээллийн араас ХХЕГ-аас “ Модноос боомилж нас барсан байдалтай олдсон… Бид ямар нэгэн дарамт шахалт байсан эсэхийг шалгалтын явцад тогтооно…” гэжээ.

Тогтоох нь үүрэг, хариуцлага. Гэхдээ тэдний энэ хариултаас “Өөрөө боомилсон байж болзошгүй гэх өнгө аяс цухалзаж байгаа нь ч нууц биш.

Яагаад ойр ойрхон  золгүй явдал гарсаар байна вэ гэх энэ асуултад бэлтгэл офицер, ахмадууд “Цэргийнхээ зүрх сэтгэлд нь орж, хүрч ажиллаж чадахгүй байна” гэж хариулсан, дүгнэсэн  байдаг.

Бодох л асуудал. Тэгээд ч өрөөнөөсөө цаасан дээр  элдэв төлөвлөгөө зохион бичих бус бодитоор хандах шаардлага  бүр тулгамдсан асуудал болчхоод байна.

Буурлуудын хэлдгээр тэдний зүрх сэтгэлд хүрч, бүр шохоорхуулж, сэтгэл санааг нь татаж, эзэмдсэн  тийм л ажиллагаа дутмаг байна, хилийнхээн.

https://erennews.mn/


URL: