Одон орны гэрэл зурагчдын олон улсын уралдааны шилдэг бүтээлүүд
Их Британийн “Гриничийн рояль” одон орон ажиглалтын станцаас зохион байгуулдаг Одон орны шилдэг гэрэл зурагчдын олон улсын уралдааны залуучуудын ангилалд тэргүүлсэн шилдэг бүтээлүүдийг сонирхуулж байна.
Одон орны гэрэл зурагчдын уралдаан нь олон улсын хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн юм. Дэлхийн хамгийн авъяаслаг одон орны гэрэл зурагчныг шалгаруулж, сансрын уудам дахь гайхалтай үзэмжийг олон нийтэд хуваалцах зорилготой энэ тэмцээнийг одон орны фотографийн “Оскар” гэж нэрлэдэг.
△Хятад улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ян Хаовэнь, Жөү Зэ-Жэн нарын бүтээл “Андромедийн ордын заадас: Хөрш”
△Шагнал хүртсэн Хятад улсын гэрэл зурагчин Лян Вэйтаны бүтээл
△Хятадын гэрэл зурагчин Ху Зихүйгийн бүтээл тэнгэрийн сэдэвт гэрэл зургийн ангилалд түрүүлжээ.
△Хятадын гэрэл зурагчин Дэн Лүний “Цаст уулан дээрх гүүр мэт сүүн зам” бүтээл энэ удаагийн уралдааны шинэ гэрэл зурагчны шагналыг хүртэв.
△Гэрэл зурагчин Филип Хребенда Исландад авсан бүтээлээрээ туйлын туяаны сэдэвт бүтээлийн багт түрүүлжээ.
△Гэрэл зурагчин Петер Фелтотийн Унгар улсад авсан “Мананцарын зүрх” бүтээл.
△Гэрэл зурагчин Лионел Мажзикийн “Сансрын сарнай” бүтээл.
△Гэрэл зурагчин Мигуел Кларогийн “Нарны гадаргуу дахь аварга хүн” бүтээл нарны сэдэвт бүтээлийн ангилалд гуравдугаар байрт оржээ.
△Гэрэл зурагчин Паулин Вулли нарны динамикийн ажиглалтын төвөөс авсан зургуудаа ашиглан “Нарны мод”-ыг бүтээсэн нь тус уралдааны Дүрс инновацийн шагналыг хүртсэн байна.
URL: