Тэрбумтан сайд Д.Сарангэрэл иргэдээ “УЛНЫ“ хэмээн алаг үзэж, доромжлов

sarangerelХөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод удаагүй байгаа Д.Сарангэрэл сайдын хөрөнгө орлого 2019 онд 397 сая байсан.

Харин ковидын үед Эрүүл мэндийн сайдаар ажилласан түүний орлого 2020 онд огцом өсөж, 1,3 тэрбум, 2021 онд 3,1 тэрбум болж, бүртгэгджээ. Д.Сарангэрэл сайд үүнийгээ “Гэр бүлийн орлого” гэх хэсэгт мэдүүлсэн байдаг.

Нийгмийн хамгааллын сайд өнөөдөр “Ядуу айлуудыг улны айл гэдэг юм байна л даа, ямар зорилтот бүлэг гэлтэй нь биш, үнэхээр ядуу айлууд. Ямар “Миний найз зорилтот бүлгийн хүн гэлтэй нь биш, ядуу хүн л гэх байх” хэмээв.

Ингээд эхний ээлжинд 1500 өрхийг ядуурлаас гаргах талаар дурьдсан юм. Тэрээр БЗД, Чингэлтэй, СХД-ийн “улны айлуудаас” 18-55 насны иргэдийг үсчин болгож, ядуурлаас гаргах ажээ. “Үсний будаг, сам, бодисыг нь гаргаад өгнө. Ар гэрийг нь харж үзээд, тухайн иргэн хөдөлмөр эрхлэх боломжийг нь бий болгоно” гэлээ.

Д.Сарангэрэл энэ парламентад сонгогдсоноор УИХ-ын гишүүнээр гурав дах удаагаа ажиллаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн, Байгаль орчин аялал жуулчлалын гэх зэрэг олон сайдын албыг хашсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл улстөрчийн ажил хийсэн ч Үндсэн хуульд заасан “Нийгмийн гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байх” гэдэг тодоос тод заалтыг мэддэггүй, эсвэл мэдсэн ч тоодоггүй нэгэн болохоо ийнхүү харуулав.

https://mpress.mn/p/11363


URL: