ОХУ-д цэргийн дайчилгааг эсэргүүцэж, жагсаалд оролцсон 1300 гаруй хүнийг баривчилж, шууд цэрэгт татжээ

284751a9423b335cc877915978a92365ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласныг эсэргүүцсэн иргэд өнөөдөр нийслэл Москва тэргүүтэй 38 хотод жагсаал зохион байгуулжээ.  Харин улсын хэмжээнд зарласан цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаалыг хууль, хүчний байгууллагынхан тарааж, 1300 гаруй хүнийг баривчилсан байна. Баривчлагдсан 1300 хүний 500 нь Москвад, 520 гаруй нь Санкт-Петербургт, үлдсэн хүмүүс бусад хотод байсан аж.

Мөн цэргийн дайчилгаанаас зугтаж, хил давах гэж байсан хүмүүсийг ч баривчилсан байна. Тэгэхдээ хил давах гэсэн иргэдийг шууд цэрэгт татаж байсан талаар ОХУ-ын бие даасан хүний эрхийн төлөөх хэвлэл мэдээллийн төсөл “OVD-Info” мэдээлжээ.  “OVD-Info”-гийн мэдэгдсэнээр баривчлагдсан хүмүүс дунд насанд хүрээгүй 33 иргэн, есөн сэтгүүлч байгаа бөгөөд “Саатуулагдсан хүүхдүүдийн нэгийг хууль сахиулах байгууллагынхан зэрлэгээр зодсон” гэсэн байна.адиийлөгч йг баривчилж, шууд цэрэгт татжээ


URL: