“Путин”-ийг авсанд хийн, парламентын ордны гадаа дайн эсэргүүцжээ

1Ням гарагт Норвегийн нийслэл Осло хотод дайн эсэргүүцсэн жагсаал зохион байгуулжээ. Энэ үеэр Путинийг авсанд хийсэн байгаагаар дүрсэлсэн гэрэл зургуудыг Твиттерийн War in Ukraine  хэрэглэгч нийтэлсэн байна.

Тодруулбал, Путинийг дүрсэлсэн, цусанд будагдсан манекенийг авсанд хийн, парламентын ордны гадна авчиржээ. Манекений оронд Путин өөрөө байгаасай гэж хүсэж байгаагаа жагсаал зохион байгуулагчид өгүүлсэн байна.

Тэдний өгүүлснээр, Норвеги дахь украинчууд түрэмгийлэгч ОХУ-тай тэмцэж буй Украиныг дэмжсэн арга хэмжээнүүдийг өдөр бүр зохион байгуулж байгаа гэнэ. Саяхан гэхэд л ОХУ-ын төрийн тэргүүнийг дүрсэлсэн мануухай дүүжилсэн автомашинтайгаар хотыг тойрон явсан байна.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/543210


URL: