Монголын засгийн газар Ж.Соронзонг дийлэхгүй юм байна

СоронзонОрос, Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Авлига, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан зэрэг хэрэгт холбогдоод буй юм. Мөн сургуулийн цэвэрлэгчийн биед халдсан гэх хэрэгт шалгагдаж байгаа билээ. Тиймээс түүнийг Монгол Улсын зүгээс ажлаас халах албан ёсны шийдвэр гарсан. Гэвч Ж.Соронзон ажлаа өгөхгүй сөрсөн базаа хийж байгаа сурагтай. Тухайлбал ажлыг хүлээн авахаар очсон хүнийг сургуулиасаа хөөн гаргаж байгаа гэнэ. Мөн  сургуулийн хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган жагсаал цуглаан зохион байгуулах ажилд уриалж буй сурагтай.  

          Орос III сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа бөгөөд ОХУ-аас ямар ч санхүүжилт авдаггүй гэнэ. Мөн сургуулийн үйл ажиллагааны 84 хувийг эцэг, эхийн зардлаас, 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр буюу хувьсах зардлаар зохицуулан үйл ажиллагаа явуулдаг байна. Гэтэл яагаад оросууд Ж.Соронзонгийн талд орж III сургуулийн захирлын албанаас чөлөөлөхөд саад хийж байна вэ. Тухайлбал, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов “Орос III сургуулийн захирлыг чөлөөлөх асуудлыг Оросын талаас асуух ёстой хэмээн мэдэгдсэн. Харин Ж.Соронзон захирлын цөөлөн суудалдаа суусаар байгаа юм. Орос III сургууль дотоодын хөрөнгөөр 100 хувь үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад Оросууд сохор зоос ч нэмэрлэдэггүй хэрнэ захирлын албан тушаалд хэнийг томилохыг заахаар завдаж байна вэ. Оросуудаар өөрийгөө хамгаалуулсан Ж.Соронзонг бид дийлэхээсээ өнгөрчээ. Учир өнгөрсөн долоо хоногт түүнийг ажлаас нь албан ёсоор халсан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан.

-БШУ-ы сайдын шийдвэрийг үл хүндэтгэсэн Ж.Соронзон захирал-

           Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Орос III сургуультай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэр ямар ч эргэлт буцалтгүй гэдгийг албан ёсоор хэлье. Ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Соронзон захирал Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Монгол бол туурга тусгаар улс. Монгол Улсын тэр тусмаа БШУ-ы сайдын тушаалыг “Цаг нь болоогүй байсан” зэргээр болчимгүй мэдэгдлийг аль ч улсын ЭСЯ гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй болчимгүй үйлдэл”. Үүн дээр ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос III сургуультай холбоотой асуудалд бид цэг тавьсан. Дахин сөхөгдөхгүй. Дэд сайд хариуцаад явна” хэмээн өнгөрсөн долоо хоногт тус шийдвэрийг танилцуулсан. Гэвч одоо Ж.Соронзон захирлын суудалдаа суусаар байна. Оросуудаар хамгаалуулсан Ж.Соронзонг Монголын Улсын хууль дийлэхээсээ өнгөрсөн бололтой.

https://ergelt.mn/news/65/single/25132


URL: