АЗХ Ардчиллыг устгах гэсэн С.Эрдэнийн эсрэг эрчимтэй тэмцэхээ илэрхийллээ
АЗХ-оос өнөөдөр С.Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Тодруулбал сүүлийн хоёр жилийн хугацаанд С.Эрдэнэ нь эрх баригчидтай илт хуйвалдаж, намаа үнэмлэхүй ялагдалд хүргээд зогсохгүй, Ардчиллыг булшлах, тарчлаах үйлдлийг зогсолтгүй хийсээр байна.
Өнгөрөгч УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг бүгдийг нь С.Эрдэнэ гэдэг хүн эрх баригчдад худалдсан. Одоо Ардчилсан Залуучуудын Холбоо цаашлаад Ардчилсан намыг зарах тухай асуудал хүчтэй яригдаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардчилсан Залуучуудын холбооны 90 мянган гишүүд, ах нар эвлэрчих байх, асуудлаа олох байх хэмээн итгэж, найдаж, хүлээж ирсэн.
Харамсалтай нь С.Эрдэнэ гэдэг хүний үйлдэл хэрээс хэтэрч, Ардчилсан намын тамгаар тоглоод зогсохгүй нийт гишүүдийн итгэл үнэмшлээр тоглож байна. Тодруулбал Ардчилсан ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоог дахиж хувилсан. Ирэх 2022.09.19-ний өдөр Ардчилсан залуучуудын холбоог дүрмийн бусаар татан буулгаж, шинээр зохион байгуулах тухай асуудал яригдлаа. Залуучууд бид сүүлийн хоёр жил хангалттай тэвчиж, хангалттай удаан хүлээсэн.
Гэвч С.Эрдэнийн үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул Ардчилсан Залуучуудын Холбоо, 21 аймаг, 9 дүүргийн 90 мянган гишүүний хуралд оролцохгүй, хууль бус үйлдлээ таслан зогсоох тухай шаардлагыг хүргүүллээ. Ардчилсан Залуучуудын Холбоо С.Эрдэнийг уг бусармаг үйлдлээ зогсоох хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна
URL: