Цементийн төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг он дуустал тэглэлээ

4dedde05044e4905b3bc57a6b7864c3aЗасгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өгcөн бөгөөд тэрээр “Цементийн хомсдол зах зээлд үүсэж үүнээс болж томоохон бүтээн байгуулалт тэр дундаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил бүрэн зогсох эрсдэлтэй тулж байна.

Тиймээс Засгийн хуралдаанаас цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг он дуустал тэглэж байна. Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой.

Монполимет, МАК-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангаж дийлэхгүй байна” гэв.


URL: