Жолооч нар маргалдаж, галт зэвсгээр хий бууджээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 9 дүгээр сарын 12-ны 12:31 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бурхантын аманд машинтай хүн буудсан” гэсэн дуудлага бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгахад, 47 настай, эрэгтэй “Б” гэгч нь Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 44 настай, эрэгтэй “Б” гэх иргэнтэй зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж, галт зэвсгээр түүнийг айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсаныг тогтоосон байна.
Иймд галт зэвсгийг хураан авч, тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.
URL: